НИЙГЭМ

Тавдугаар сарын 1-нээс Буянт-Ухаа боомтыг нээхээр бэлдэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны гуравугаар сарын 3-ны өдөр болж дараах асуудлыгхэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байна. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн албаны ажилтныг заагласан шилэн хаалт, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ, туузан хаалт хийх зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх бүх бэлтгэлээ хангаж эхэлжээ. Хил нээх, нээсний дараа дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах, цахим визны нэгдсэн систем боловсруулж 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлнэ. Цаашид эрсдэлийг харгалзан бусад боомтыг нээх эсэхийг тухай бүрт нь шийдвэрлэх юм.   

Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-03-03 20:38

вакцинд тэсвэртэй, шинэ мутацлагдсан коронавирус гараад байхад яагаад хил нээж байна вэ. Тэр нь илүү хурлан х�##�дварладаг гээ биздээ

Холбоотой мэдээ

Back to top button