Нийгмийн

Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 100 иргэнийг илрүүлжээ

2021 оны хоёрдугаар сард хилийн 13 боомтоор 40 орны 58000 зорчигч, 14 орны 182000 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлжээ. Энэ хугацаанд 38 боодол утасны флат, 1 хөлдөөсөн хярс, 60 кг махан бүтээгдэхүүн зэрэг гурван удаагийн зөрчлийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлэн ажиллалаа.

Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгсэл, гарсан зөрчлийг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад тээврийн хэрэгсэл 44.6 хувиар өсч, зорчигч 45.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн он гарснаас хойш Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутаг дахь хилийн 0151, 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр хуш модны самар түүх зорилгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 100 гаруй иргэдийг илрүүлэн хууль зүйн дагуу шийдвэрлэсэн.

Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн хилийн хэсгээр цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас болон бэлчээрээр улсын хилд тулсан 8940 тооны малыг хилчид улсын хил дээр тогтоон, иргэдэд учирч болзошгүй 5.4 тэрбум төгрөгийн хохиролоос урьдчилан сэргийлж, малыг эздэд нь хүлээлгэн өгсөн.

Гадаад улсаас эх орондоо ирсэн 870 монгол иргэнийг хилийн Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор татан авах ажлыг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зохион байгуулсан.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ, царай/-ийг авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-03 19:44

Хилийн бүс хуулиараа 30 км.зурвас 5 км байдаг.одоо ч хамаагаа �##�даа биз.

Зочин
Зочин
2021-03-04 09:08

Хил хамга�##�ахынхан ер нь ажлаа хийж мэддэггүй этгээдүүд бна лээ шд.

Холбоотой мэдээ

Back to top button