УЛС ТӨР

МАН-ыг муулсан Н.Энхбаярын “ӨРГӨСТ ҮГС”

Энэ өдрүүдэд МАН-ын 100 жилийн ой болж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг эгнээндээ элсүүлж буйгаа зарлаад байна. МАН-тай нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх саналыг анх Н.Энхбаяр гаргасан гэнэ билээ. Тэрбээр МАН-аас салж тусдаа нам байгуулснаас хойш сүүлийн 10 жил МАН-ыг ёстой л есөн шидээр муулж, доромжилж ирснийг түүх, архив гэрчилнэ. Гэтэл өнөөдөр өмнөхөө аль хэдийн мартчихсан, хөтлөлцөөд талбай дээр алхаж буй дүр зураг нь ичиж үхмээр. Ичих нүүргүй болсон энэ л дүр зургийг Монголын улс төрийн ертөнцөөс л харж болно доо.

Энэ удаа бид МАХН-ын дарга Н.Энхбаяр урьд, өмнө нь МАН-ыг нүдэнд орсон өргөс мэт үзэж, муучилж байсныг ИЛЧЛЭХ эшлэлүүдээс нь түүвэрлэн хүргэж байна.  

Н.ЭНХБАЯР: ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАА ШИНЭЧИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА”

2019-03-21

Намайг шүүхээс 49 хувьтай холбоотой асуудлаар ирж мэдүүлэг өг гэсэн. Тэгэхэд нь би “Та бүхэн ЖДҮ-тэй холбоотой гишүүдээ бүрэн эрхийн хамгаалалтаас нь гаргаад дуудаж байцааж, мэдүүлэг ав” гэж би хэлсэн. Өнөөдөр хууль шүүхийн байгууллага ажлаа хийж чадахгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёроо та бүхэн хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх ажлаа хийж чадахгүй байна. Цагдаа намайг дуудаж байгаа нь шинэ МАНАН үүсч байгаа юм болов уу гэж би хардаж байна.

“БИД МАН-ЫН ДҮРМЭЭР ТОГЛОХГҮЙ”

2020.06.02

Та бидний эвсэл бол ард түмэнтэй хамтран байгуулсан эвсэл. Бид ард түмэнтэйгээ итгэлцлийн, хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Бид ард түмний итгэлийг хүлээж ажиллана. Бид ард түмний итгэлийг алдвал хатуу хариуцлага тооц гэж байгаа юм. МАН, АН хэзээ ч ингэж байгаагүй. МАН, АН өөрсдөө бээлий өмсөхгүй, амны хаалт зүүхгүй байж бидний бээлий өмс, амны хаалтаа зүү гэж байна. Тэд өөрсдөө гадуур явж байж, биднийг гэртээ бай гэж байна. Бид тэдний дүрмээр тоглохгүй. Шинэ коронавирусаас хамгаалах нь Засгийн газрын хийх ёстой ажил. Хийх ёстой зүйлээ хийхгүй байж, түүнийгээ гавьяа мэт харагдуулахаа болих хэрэгтэй. МАНАН арилна, нар гарна. Ходоодоороо биш ухаанаараа сонголт хийгээрэй. Энэ байгууллага 2012 онд намайг боловсролгүй гээд дэвшүүлээгүй, 2016 онд хүмүүжилгүй гээд дэвшүүлээгүй. Харин энэ удаад МАНАН намайг дэвшүүлсэнгүй.

“МАН БОЛ ТӨРИЙН ТОЛГОЙД ҮҮРЛЭСЭН ВИРУС”

2020.07 сар

2020 оны УИХ-ын эхнээсээ хууль зөрчиж, иргэдээ айдас хүйдэст автуулсан, нэр дэвшигчдэд тэгш боломж олгоогүй, Үндсэн хууль зөрчсөн худлаа сонгууль болох гэж буй талаар хэлж байсан. Энэ удаагийн УИХ-ын сонгууль нь сонгуулийн хуулиар бус харин онцгой байдлын хууль, дүрэм журам, өндөржүүлсэн бэлэн байдал гэх нэрийдлийн дор, ард түмнээ ядуу зүдүү байлгаж, хүнсний талоноор хооллох дээрээ тулсан Засгийн газар буюу эрх баригч намын дарангуйлал дор, явагдаж өнгөрлөө. Нэгэнт сонгуулийн хууль, ардчилсан зарчмын дагуу сонгогдоогүй УИХ-ыг Ковидын УИХ, Ковид 62-ын бүлэг гэж нэрлэх, төрийн толгойд нүүрлэсэн вирус гэж үзнэ.

МАН ЛУЙВАРДАЖ БОЛНО, ХЭМЖЭЭ ХЯЗГААРТАЙ ЛУЙВАРД”

2016.07.05

Сонгууль шударга бус болсон. Олон тойрогт хууль бус үйлдэл гаргасан учраас энэ сонгуулиар МАН 65 суудал авсан. МАН луйвардаж болно гэхдээ хэмжээ хязгаартай луйвардах хэрэгтэй байлаа. Манай намын нэр хүнд унасан байж болно. Гэхдээ УИХ-д ганцхан суудал авахдаа хүрээгүй гэдгийг хэлмээр байна. МАН сонгуулийг будлиантуулж маш их хэмжээний мөнгөөр хийсэн гэдгийг батлах олон баримт бий. Тэр их мөнгийг хаанаас олов гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоох хэрэгтэй.

“МАН ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ МӨНГӨ ТАРААГААД ЭХЭЛСЭН”

2019-05-24

"Хэнтийн ард түмэн минь эрх баригчид энэ сонгуулийг битгий болоосой гэж бодож байгаа. Ямар нүүрээрээ эргэж очих вэ гэж айж байгаа. Итгэлийг нь даагаагүй гэдгээ мэдэж байгаа. Тиймээс сонгуулийг болгохгүй гэж удаа дараа хойшлуулж буй. Одоо ч гэсэн энэ оролдлогоо орхиогүй. Ирэх даваа гараг буюу 5 дугаар сарын 27-нд Үндсэн хуулийн цэцэд орсон, өөрсдийнхөө томилсон шүүгчдээр энэ сонгуулийг ямар нэгэн байдлаар ойлгомжгүй байдалд оруулах бэлтгэл ажлаа хийж байгаа. Үүнийг юмны учрыг мэддэг хүн бүр ойлгож, мэдэж байгаа. Цэц захиас, даалгавраар ажиллаж байгаа гэдэг нь харагдаж байгаа. Гэхдээ бид Хэнтийн сонгогчдоо хүндэтгэж, Цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажлаа шийдэж байгаа нь зөв гэж би бодож байна. МАН аль эрт ажиллаад эхэлсэн. Очоод тэрбум, тэрбумаар юм амлаад, мөнгө тараагаад эхэлсэн. Бид мэдэж байгаа, Хэнтийн сонгогчид ч тэнэг биш учраас мэдэж байгаа. Хулгайн мөнгө авч адилхан хулгайч болох уу, үгүй юу гэдгээ эргэцүүлэг бодож, ухаантай мэргэн сонголт хийнэ гэж найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2021-03-04 13:59

Sedbiin sanaa nizub...bichleg medeelel ni ulaan noil....MANl bol TURIIN TOLGOID NUURLESEN BIRUSA..gedeg ugnees busad ni...

Зочин
Зочин
2021-03-04 14:05

Гарчиг ганган....гол матёри�##� мэдээлэл нь шавхай ...ш�##�бааг...шиг .бичиж дэээ....хөөрхий

их мянган засагтханы хөх хар
их мянган засагтханы хөх хар
2021-03-04 16:14

хоорондоо эвлэн нэгдэж байв�##� ямар нам нь хамаа �##�га цөөхүүлээ буурай оронд олон нам шиг хог �##�га

Зочин
Зочин
2021-03-04 16:32

ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ХОЁР НАМ НЭГДЭЖ САНАА ЗОРИЛГО НЭГДЭЖ УЛСАА ХӨГЖҮҮЛЖ АРД ТҮМНИЙХЭЭ АЖ АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ ЗӨВ. НЭГДЭХ АСУУДАЛАА БОГИНО ХУГАЦААНД ШИЙДЭЭД ХАМТРААД ЦААШИД ЮУ ХИЙХЭЭ АРД АРД ТҮМЭНДЭЭ ТАНИЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЭВТЭЙ БОЛ ХҮЧТЭЙ

Балдан
Балдан
2021-03-04 16:47

Үүнийг бичсэн хүн хэдэдүгээр анги дүүрэгсэн нийтлэгч юм бол. Ичиж үхмээр хогнуудыг сургуулиуд төгөсгөх юм.

Зочин
Зочин
2021-11-21 15:57

Эвтэй байхыг эсэргүүцэж, муулагчид бол монголын дайсан шүү. Эртнээс Г�##�дан бошигт хааны түүхийг уншаач! Яагаад Манжийн дарл�##�д орсоныг хоорондоо эв түнжингүй байсан түүх нь хэлээд байхад эвлэж нэгдэж Монгол улсаа хөгжүүлэхэд юу нь буруу юм вэ . Эвтэй хулганууд том зааныг ялдаг үлгэр бии шүүүү

Холбоотой мэдээ

Back to top button