ЭДИЙН ЗАСАГ

“Mongolian Mining Corporation”-ы зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ

Зээлжих зэрэглэл тогтоодог олон улсын байгууллага болох “Fitch Ratings” агентлаг “Mongolian Mining Corporation” группийн зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн байна. Тодруулбал “B” зэрэглэлдээ үлджээ.

“Mongolian Mining Corporation” групп бол “Энержи Ресурс” ХХК-ийн толгой компани. Агентлаг тус группийн зээлжих зэрэглэлийг цаашдын төлвийг ч мөн тогтвортой гэж үнэлсэн талаар хэвлэлд мэдээлжээ.

“Fitch Ratings”-аас тус группыг коксжих нүүрс гэдэг ганцхан бүтээгдэхүүнд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг нь зээлжих зэрэглэл нь буурах нэг шалтгаан болдог гэж үздэг. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын хойд хэсгээс бусад зах зээлд коксжих нүүрсээр өрсөлдөх боломжгүй гэж дүгнэдэг.

Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ы хувьцааны ханш сүүлийн өдрүүдэд тогтмол унаж байгаа бөгөөд гуравдугаар сарын 4-ний байдлаар 2.39 хонг конг доллар байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button