ДЭЛХИЙ

Шинэ Зеландад гурван удаа хүчтэй газар хөдөлж цунами үүсэх аюул тулгарчээ

Шинэ Зеланд гурван удаа 7 магнитудаас давсан хүчтэй газар хөдлөлт болсны улмаас тус улсын Онцгой байдлын ерөнхий газар цунамийн сэрэмжлүүлэг гаргасан байна.Гурав дахь газар хөдлөлт 08:30 минутын үед (Шинэ Зеландын цагаар) Кермадек арлуудын ойролцоо болсон бөгөөд 8.1 магнитуд хүчтэй байсан аж. Эргийн бүстэй ойр амьдардаг Шинэ Зеландчуудад түр нүүн шилжихыг анхааруулсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр тус улсын зарим тосгонд сандарсан хүмүүс өндөрлөг газар луу өгсөхийг оролдсон хэмээн мэдээлжээ. Зарим эргийн бүсэд гурван метр хүртэл өндөртэй давлагаа үүсэж байсан бол Өмнөд Америкийн Перү, Эквадор, Чили улсуудад нэг метр өндөр давлагаа үүсэх магадлалтай байгаа юм.

Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн “Хүн болгон эсэн мэнд байгаасай” хэмээн сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ. Арван жилийн өмнө тус улсад 6.3 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Шинэ Зеландын өмнөд “Christchurch” сүмийг устгаж 185 хүн нас барсан юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button