Анхны сансрын зочид буудлыг 2025 онд барьж эхэлнэ

“Orbital Assembly Corporation” компани “Voyager Class” нэртэй сансрын зочид буудлыг 2025 онд барьж эхлэн 2027 онд үйл ажиллагаанд оруулахаар төлөвлөж байгаа аж. Тус зочид буудал 400 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай баригдах бөгөөд өөрийн гэсэн бар, кино театр, ресторантай байх юм.

“Voyager Class” зочид буудлыг барих компани сансрыг колоничлох зорилготой аж. “Orbital Assembly Corporation” компанийн веб сайт дээр тус зочид буудлын талаар бичихдээ “Эргэлтийн хурдаа өөрчилж хиймэл татах хүч үүсгэх сансрын станц байх юм. Тус станцыг дэлхийн улс орнуудын сансрын нисгэгчид байрлаж туршилт явуулах газар болохын сацуу сансрын жуулчдад үйлчилгээ үзүүлэхээр бүтээх болно” хэмээжээ.
Тус байгууламж хоёр ширхэг ижил төвтэй бөгж хэлбэрийн бүтэцтэй байх аж. Энэ нь гадна болон дотор гэсэн хоёр бөгжтэй байна гэсэн үг бөгөөд гадна бөгж нь станцыг хооронд нь барих үүрэг гүйцэтгэн дотроо тээврийн систем болон хүмүүс байрлах өрөөнүүдийг агуулах юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.