ДЭЛХИЙ

Онгоц хөвж байгаа мэт харагддаг ховор зэрэглээ

Усан онгоц хөвж байгаа мэт харагддаг ховор зэрэглээний зургийг Английн эрэг дээрээс авжээ. Их Британийн иргэн Дэвид Моррис Корнуолл хошуу дахь Фалмут тосгоны эрэг дээрээс энэхүү усан онгоцны зургийг дарсан байна.

“BBC” агентлагийн цаг уур судлаач Дэвил Брайн тус ховор зэрэглээ нь гэрлийг хугалдаг агаар мандлын тусгай нөхцөл байдлын улмаас үүсдэг хэмээн тайлбарласан юм.

Тэрбээр хэлэхдээ тус зэрэглээ нь Арктикт их тохиолддог гэсэн ч өвлийн үед Их Британид үзэгдэх нь маш ховор байдаг гэдгийг дурджээ. Брайны тус үзэгдлийг тайлбарлахдаа “Хүйтэн агаар халуун агаараа бодвол нягт ихтэй байдаг тул их газар дээр эсвэл эрэг дээр зогсож байгаа хүмүүсийн нүдэнд очих гэрлийг хугалдаг, ингэснээр аливаа биет илүү хол байгаа мэт харагддаг юм. Энэ удаа эргээс хол буй онгоц усан дээр хөвж байгаа мэт үзэгдэж байна. Гэхдээ заримдаа тэнгэрийн хаяанаас доош орсон онгоцнууд нүдэнд харагдах тохиолдол гардаг” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button