ДЭЛХИЙ

Солонгост хамгийн их сүүтэй үнээг тодруулжээ

Солонгос улсад хамгийн их сүүтэй үнээг тодруулжээ. Тус улсын Кёнгнам аймгийн Самбунгмён тосгоны малчин Кимийн “Эрин 35” нэртэй үнээтодорчээ.

Хамгийн их сүүтэй үнээг тодруулахын тулд сүүн чиглэлийн үнээний жагсаалтад 1979 оноос хойш бүртгэгдсэн нэг сая хоёр зуун мянга орчим үнээний, 200 сая орчим удаагийн сүүний гарцын хэмжээг харьцуулсан тооцоолсон байна. “Эрин 35” үнээ 12 жилийн хугацаанд нийтдээ 179 тонн сүү өгсөн ажээ.

Энэ нь сүүний чиглэлийн бусад үнээнээс 6-7 дахин их сүүтэй гэсэн үг юм. “Эрин 35” үнээ нь долоон удаа тугалсан гэдгийг эзэд нь хэлжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button