Нийгмийн

Т.Чимгээг “Тэрэлж”-д мансууруулсан ТЕГ-ын ажилтныг байраар шагнасан уу

Өнгөрсөн лхагва гарагийн /2021.03.10/ Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан Т.Чимгээг мансууруулсан бичлэгийг олон нийтэд ил болгох асуудлыг хэлэлцсэн. Улмаар хурлын дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, бичлэгийг дэлгэцээр шууд үзүүлсэн юм.

Уг бичлэг маш чанар муутай байсан бөгөөд устсан байсан бичлэгийг сэргээсэн гэх. Анх энэ бичлэгийг 2016 онд Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнд үзүүлж байсан гэдэг. Бичлэг “Тэрэлж” зочид буудалд хийгдсэн бөгөөд орон дээр нүцгэн хэвтэх Т.Чимгээг мансууруулж, унтсан хойно нь нүцгэн зургийг нь авч буй нь харагдана. Түүнчлэн гар, хөлийн хурууных нь хээг авч байна. Тэнд 3-4 хүн байх бөгөөд нэг нь цээж нүцгэн яваад байгаа нь харагдаж байв.

Тэгвэл цээж нүцгэн яваад буй тэр залуу Т.Чимгээг зочид буудалд авч ирсэн бололтой. Түүнийг Ө гэдэг бөгөөд тухайн үед ТЕГ-ын дагнасан ажлын хэсгийн ажилтан байжээ. Улмаар Т.Чимгээг С.Зориг агсны хэрэгт холбоотой хэмээн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх явцад Т.Чимгээтэй мессежээр харилцаж, дотно харилцаа үүсгэсэн аж. Тэрбээр мессеж бичихдээ Сайнбилэг гэх хуурамч нэр ашиглаж байсан гэх мэдээлэл байна.

Ийнхүү Т.Чимгээ ТЕГ-ын гүйцэтгэх ажиллагаанд өртөж, улмаар “Тэрэлж” зочид буудалд дээрх залууг дагаж ирсэн бололтой. Улмаар уусан зүйлд нь элдэв зүйл хийж, мансууруулсан байж болзошгүй нөхцөл байдал дээрх бичлэгээс харагдсан.

Тэгвэл Сайнбилэг гэх хуурамч нэрээр гүйцэтгэх ажиллагаанд идэвх санаачилгатай ажилласан хэмээн Ө-г шагнаж урамшуулсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, 2016 оны 12-р сарын 09-нд Сонгинохайрхан дүүргийн Москва хороололд нэг өрөө байр өгч, нэр рүү нь шилжүүлсэн гэнэ.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зориг
Зориг

Нөхөртэй байж өөр хүнтэй дотно харилцаа үүсгэн бууд�##�д орж бдаг гэнүү тэгээд тийм араар тавьж буй бичлэгээ өөрөө улс даяар 6аргахийг зөвшөөрсөн гэнэ. Нэг л сонин худлаа бгаздээ. Энэ Чимгээ огт буруугүй гэмгүй хүн биш байж бгаа байд�##� нүдний харц их л аймаар даа.

Зочин
Зочин

да�##�гасан ажилаа хийсэн хүмүүсийг тэгэж нийтэд дэлгээд байдаг ямар учиртай юм бэ

Уншигч
Уншигч

Хоригдохоос нь өмнөх тагнах ажиллагааны бичлэг юм байна гэж ойлголоо, �##########� хүүхэн байж ээ, завхарч яваад юу ч хийсэн байж мэдэх юм байна

болд
болд

УРЬДЧИЛСАН МӨРДӨН БАЙЦААЛТАД БАЙХАД НЬ МӨРДӨНГӨӨС АВЧ ГАРААД ТЭРЭЛЖИД ХҮНИЙН НҮДНЭЭС ХОЛ АВААЧИЖ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ГЭЖ ОЙЛГОГДОЖ БНА

зочин
зочин

Тагнуулынхан хүнийг яаж ийгээд авч явж чадах байхаа.

харамсалтай
харамсалтай

манай тагнуулынхан ингэтлээ дампуурсан юм уу?

Зочин
Зочин

Нөхөр хүүхэдтэй хүн ямар юм хайж тийшээ очоо вээ. Араар тавих гээд д�##�аараа тавиулж дээ янз нь

Зочин
Зочин

Гүйцэтгэх ажилгаа гэдэг нь юм байнашдээ.Тагнуул з�##�ууд шоронд байгаа Амг�##�анбаатарыг �##�ахыг Чимгээ захи�##�сан гэдэг.Энэ хүн юм байна.Ингэж төрийн нууцаа хуулийн сайд задлаж болж байгаа юм уу.

иргэд
иргэд

энэ авгай гэмт этгээд бж мэднэ ер нь нүдэнд хүйтэн юу ч хийхээс буцахгүй авгай

Зочин
Зочин

Элбэгдорж,Хурц нарын нүдэнд дулаахан гэж юу байна.Хэлмэгдээд хэдэг жил хилсээр шоронд суучихсан,үр хүүхдийг нь машинаар даыраад �##�чихсан зэрэг давхар давхар зовлон амсаж яваа хүн мэлмэрсэн инээисэглэсэн нүдэнд дулаахан байна гэж байх уу м�##�аа.Энэ ярг�##��##� бод монгол хүний хийх зүйл биш. Элбэгдорж, Хурц мэтийн хятад цустай хүмүүсээс л гарах авир.Өчнөөн төсөв мөнгө батлуулаад авчихсан,энэ чиглэлийн техник хэрэгслээр тоноглочихсон бүхэл бүтэн баг ганц эмэгтэйг яаж л бол яаж чадна биз дээ.Аягүй бол бууд�##�д аваачихын тулд сэтгэцэд нөлөөлөх янз бүрийн зүйл хэрэглэсэн байх.Хятадын соёлын хувьсг�##�ын үед монгол эмэгтэйчүүдийг иймэрхүү хүмүүн бус аргаар гутааж байсан тухай уншиж байсан.Хурцын аргагүй л удмынхаа аргыг хэрэглэсэн байна даа.

Зочин
Зочин

Энэ ажиллагааг бодвол Хурцын бат�##�сан төлөвлөгөөгөөр хиысэн биз.Ажиллагаа явуулсан юм бол нөхөр лүү нь нүцгэн зургийг нь явуулдаг нь яаж байгаа юм.Энэ ажиллагааныхаа нууцыг өөрсдөө задруулчихсан байна шдээ.Гүйцэтгэх ажлыг ингэж хүний нэр төр эрүүл мэндэд хортойгоор хийсэн хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой.Энд Чимгээг буруутгах ямар ч аргагүй.Чиигээг ийм байд�##�д оруулж дарамтлах гээд тоноглогдсон тусгай баг ажилласан гэдгийг ойлгоцгоо.6 жил шоронд гүтгэж хүчээр суулгачихаад нүднийх нь харц тийм юм хүйтэн царайтай гэгчлэн гоочлохоо боль.

Холбоотой мэдээ

Back to top button