ЭДИЙН ЗАСАГ
АНУ-д нөөц өссөн тул газрын тосны үнэ буурах хандлагатай байна
Өчигдөр Брент маркийн газрын тосны үнэ баррель тутамдаа 67.06 ам.доллар байсан. Тэгвэл өнөөдөр 1 орчим ам.доллараар өсөж, 68.72 болжээ. Сүүлийн өдрүүдэд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурах хандлагатай байгаа юм.
Энэ нь АНУ-д газрын тосны нөөц нэмэгдэж буйтай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын газрын тосны хүрээлэн агуулахуудынх нь нөөц 12.8 сая баррелиар нэмэгдэж гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн ам.долларын ханш нэмэгдэж буй нь газрын тосны үнэ буурахад нөлөөлж байгаа юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.