Нийгмийн
Орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Гуравдугаар сарын 8-ны өдрийн Улсын Онцгой комиссын хурлаар нийслэл, аймгийн Онцгой комисс эрсдэлийн үнэлгээ хийж, зорчих хөдөлгөөндөө өөрсдөө зохицуулалт хийхээр болсон.
Тухайлбал, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Онцгой комисс Улаанбаатараас ирэх хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоож, иргэд хүлээж авахгүй байх шийдвэр гаргаад байгаа.
Тиймээс Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авах бөгөөд 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.