Байгаль орчин

Зарим аймаг, сумдад зудын нөхцөл байдал үүсээд байна

Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, зарим аймаг сумд зудын нөхцөл байдалтай байна. Тодруулбал, нийт 11 аймгийн 34 сум "цагаанаар зудархуу" байгаа аж.Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Сагсай, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутгаар “цагаан зудын” нөхцөл байдалтай байгаа юм.

Мөн Увс аймгийн Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг болон Ховд аймгийн Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн сумаас гадна Завхан аймгийн Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз сум болон Говь-Алтайн, Хөхморьт түүнчлэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Төв аймгийн Угтаалцайдам, Хэнтий аймгийн Баян-Адрага, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Халхгол сумын нутгаар “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байгаа юм.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутгаар хамгийн их буюу 23 см цасан бүрхүүл тогтжээ. Мөн Завхан аймгийн Баянхайрхан, Увс аймгийн Улаангом, Хяргас, Малчин сумдын нутгаар 15 см, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумдын нутгаар 14см, бусад нутгаар 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 2, 2025 09:10

Ер нь бол м�##�чдын өөрсдийнх нь амьдр�##�даа хир арчаатай, ажилтайг нь ш�##�гадаг юм биш үү? Зун, намартаа хир өвөлдөө бэлдсэнийг ш�##�гаад байдаг болов уу да.

Холбоотой мэдээ

Back to top button