Нийгмийн
Улаанбаатар хөгжлийн корпорацийг Н.Баярчимэг удирдана

“Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, корпорацийн гүйцэтгэх захирлаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Баярчимэгийг томилжээ.
Тэрбээр:
- 2002-2003 онд “Розенблат Ассосэйтс” Канадын цагаачлалын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Эрх зүйн зохицуулалт хариуцсан захирал
- 2003-2006 онд “Мобиком корпорац”-ийн Зуунмод дахь салбарт мэргэжилтэн, салбарын захирал
- 2011 онд “Моннис интернэйшнл” ХХК-д хуулийн мэргэжилтэн
- 2011-2016 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д хуульч, ахлах хуульч, хэлтсийн дарга
- 2016-2017 онд Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга
- 2018-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д дэд захирал
- 2019-2020 онд “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д дэд захирал
- 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч
- 2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан туршлагатай аж.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.