Нийгмийн
“Акума” төвийн хажууд асгарсан шатахууныг саармагжуулж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 5 шарын “Акума” төвийн хажууд шатахуун асгарсан дуудлага өнөөдөр 09:19 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагаар БГД-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллан, саармагжуулж байна.
Шатахуун нь 100 м-ийн зайд асгарсан байсан бөгөөд шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.