ЭДИЙН ЗАСАГ

“Туркоиз Хилл Ресурс”-ийн хувьцааны ханш өсөж байна

Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркоиз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш өнөөдрийн /2021.03.12/ байдлаар 15.07 ам.доллар байна. Статистикийн муруйнаас харвал энэ нь гуравдугаар сарын 10-наас хойш өсөж буй үзүүлэлт юм.

Тухайлбал, гуравдугаар сарын 10-нд 13.8 ам.доллар байсан. Харин гуравдугаар сарын 11-нд 14.56 ам.доллар болж өсжээ. Гэхдээ хоёрдугаар сарын 24-ний 16.65 ам.доллар байсан ханштай харьцуулахад унасан дүн. Гуравдугаар сарын 3-ны 15.68 ам.доллар байсан ханш руу дөхөж буй үзүүлэлт гэж ойлгоход болохоор байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button