УЛС ТӨР

О.Баасанхүү: Б.Батзориг буруугүй, намынхаа генсекийн заавраар ЖДҮХС-гийн зээлийг олгосон

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЖДҮХС-гийн зээлийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр ” Б.Батзориг уг нь буруугүй шүү дээ. Намынхаа үүрэг даалгаврыг биелүүлээд, намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга нь тушаал өгч хийлгүүлсэн.

Намынхаа генсекийн заавар, зөвлөгөөгөөр хийсэн гэж ойлгоод байгаа. Засгийн газрын ч захиалгаар хийсэн. Тэгээд яагаад сайдаас дээших албан тушаалтнууд нь хариуцлага хүлээдэггүй юм.

ЖДҮХС-тай холбоотойгоор 114 хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 2016 оноос өмнөх асуудлыг ЦЕГ, үүнээс хойшихыг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм байна. Шалгахад 38.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан. Мөрдөн шалгах явцад 3.3 тэрбумыг нөхөн төлүүлж, 20 аж ахуйн нэгжийн дансыг битүүмжилж, 2.3 тэрбумын зарцуулалт тодорхойгүй алга болсон байна гэсэн байгаа юм. 

Мөн иргэн аж ахуйн нэгжид барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлж байсан. Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой 34 аж ахуйн нэгж байна. 11 нь албан тушаалтантай буюу Их хурлын гишүүдтэй хамаарал бүхий байгаа юм. Үүнээс мөнгө угаасан найман удаагийн үйлдэл тогтоогдсон байна ” гэсэн юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
chin
chin
8 сар 6, 2019 19:06

za baasaar zuursan huuhed min ehiihee hoshnogo ruu butsaad guls

Холбоотой мэдээ

Back to top button