УЛС ТӨР

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ханджээ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина” гэж тусгасан. Энэхүү бүтээн байгуулалтын явцын талаар УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан асуулга тавьжээ.

Тэрээр асуулгадаа “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үндсэн дөрвөн зорилтоо танилцуулж хэлсэн үгэндээ эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч, үүнд жилд дунджаар 140 сая ам.доллар зарцуулж буй өнөөгийн байдлыг халахын тулд “Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно” хэмээн мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор энэ хавар Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг тодруулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болоод байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, мөн хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.1–т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танд хандан тавьж байна. Үүнд; 

  1. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчийг тодруулах ажлын явц болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг энэ оны хэддүгээр сард эхлүүлж, хэдэн онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа талаар; 
  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг хийх явцад болон бүрэн ашиглалтад орсны дараа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайланг олон нийтэд нээлттэй ил тод танилцуулах, нөлөөллийн бүсэд орж буй зарим айл өрх, иргэдэд нөхөн олговор олгох чиглэлээр Засгийн газар болон холбогдох байгууллага хэрхэн анхаарч байгаа ; 
  • Усны тухай хуульд заасан эрчим хүчний зориулалтаар ус ашиглах талаар тусгасан зарим зохицуулалтыг илүү сайжруулах, ус ашигласны төлбөрийг одоо байгаа 2 хувиас нэмэгдүүлэх, Усан цахилгаан станц байгуулагдах сум, аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн эрчим хүчний үнэ тарифыг хямдруулах буюу үндсэн өртгөөр нь тооцон дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх ямар боломжтой талаар тодорхой хариулт ирүүлнэ үү” гээд асуулгын хариуг  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг танаас хүссэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-15 16:16

Neg namiin 2 nuhur biz dee

Уншигч
Уншигч
2021-03-15 17:29

Нөхөн төлбөр, байг�##�ь орчны нөлөөлөл ярьж суух цаг бишээ, шуурхай хурдан барихаа л бод, улаанбаатарчууд шиг шавчихсан биш, жаахан холдужлаад л өвөлжөө хаваржаагаа нүүлгэнэ биз, аягүй бол мөнгө нэхэх нь ээ болиорой ховдчуудаа, эрвийх дэрвийхээрээ зүтгэж дэмжих цаг шүү, тэнд бий болох ажлын байр, аял�##� жуулчл�##�, уур амьсг�##�ын сайн нөлөөлөл, эрчим хүчний хэрэглээ гэх мэт ашиг их баыгаа

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2021-03-15 18:30

Энэ асуулга цаана ямар учир санаа нуугдаж байна вэ? Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барив�##� Байг�##� орчинд ноцтой хохирол гамшиг учруулна гэсэн яриа үүсэж, саатуулах, улмаар энэ төслийг зогсоох замаар эрчим хүчний хараат байдлаас гарах зорилгод тотгор үүсэж мэдэх эхний �##�хам биш биз? ! Тиймгүй бол энэ асуулгыг ингэж, олны сонорт хүргэх замаар тавьдаг нь юү билээ? !

Зочин
Зочин
2021-03-15 18:54

Эрдэнэбүрэнгийн шижэгтэйн УЦС ыг хурдан барих хэрэгтэй.1КВТ нь 30-40 төгрөгөөр үйлдвэрлэгдэнэ. Одоо бид ОХУ аас 220 төгрөгөөр авч байгаагаас бараг 5-6 дахин хямд юмаа.Өөрийн өртөгөө с�##�хин болон нарны эрчим хүч гаргаж авахаас бараг 50 % хямд байдаг.Мөн шөнийн илүүдэл цахилгаан үйлдвэрлэлээ хянаж зохицуулж болдог сайн т�##�тай байдаг

Холбоотой мэдээ

Back to top button