НИЙГЭМ

Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн зөрүүг арилгах судалгаа хийж, дундаж цалинг үе шаттай нэмэх шаардлагатай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮЭХ-ны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

МҮЭХ-ны удирдлага, төлөөлөл УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх тухай, хөдөлмөрийн хяналт, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой саналуудаа уламжиллаа.

Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчин бий болгох, шинэчлэн батлах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог гардан хариуцаж, хөгжүүлэхэд МҮЭХ-ны гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. Мөн Засгийн газр Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, насжилт багатай, эргэж буцдаг хууль гаргахгүй  байхад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Тэтгэврийн зөрүүг арилгахтай холбоотой судалгаа хийж, тэтгэвэр, дундаж цалинг үе шаттай нэмэх шаардлагатайг онцлов. МҮЭХ-той хөдөлмөрийн харилцааг жигд, тэгш хүртээмжтэй байх чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа  хэллээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдын цалин хөлс, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудал, Монголын тээвэр, холбоо, газрын тосны холбоо хэмнэлтийн горимд ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй байхад Засгийн газар анхаарахыг хүсэв.

Уулзалтад МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат,  Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар оролцлоо.

Ерөнхий сайд ойрын хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн бусад байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариулт
Хариулт
2021-03-17 17:25

Би улсад 43 жил ажиллаж тэтгэвэрт гарсан.Гэтэл надтай хамт тэтгэвэрт гарсан нөхөр 2сар дутуу гээд явж байсан нөхөр/19жил10сартай/ надтай адил тэтгэвэр аваад явж байгаад би сэтгэл дундуур бас хөдөлмөрөө дутуу үнэлүүлсэн нэгэн гэж бодож байна.Тэгээд коммунизм орох гээд байгаа юм уу.Бидний улсад нийгэмд төлсөн мөнгө хэрэггүй юм уу.Хүрэлсүх бас тиймэрхүү бодлого тавиад нийгэмд их ажилласан нь хохирч гээд тэтгэвэр нэмсэн дээ.

зочин
зочин
2021-03-18 12:34

Зөрүү арилгана гэж тэнэгтэх хэрэггүй , Нэмвэл яг адилхан л нэмэх хэрэгтэй ,Доод түвшнээс нилээн их тогтоолгож байсан тэтгэврийн зөрүү мөнгө маань 50 000 төг нь байхгүй болчихлоо, ажилласан жил төлсөн татвараараа л тогтоож байгаа шүү дээ Арын ха�##�гадаад авчихдаг юм биш,

Зочин
Зочин
2021-03-19 00:21

350 мянгаар гүрдийж дөнгөж л амь зуух төдий байна

irgen
irgen
2021-03-19 11:58

Bitgii amidralgui uom hutsaad.songuuliin sanal avah hiar hgd bai.33 jil ajillaad.4 huuhedtei gd baiguullaga n huugeed.huvi tsentsuulsen 45 % tetgever avaad nasaaraa hohirood yvj bn.Olon jil tasraltgui ajillasan hunee 75% ruugaa hiij bj daraagiin asuudalaa yri.Odoo nuhen bichilt gedeg uomaar jil avaad.55 nastai tet t garch.33 jil ajillasan hunees iluu togtooj bn.Amidral medejgui hudlaa popdoj bh uom

Иргэн
Иргэн
2021-03-19 13:58

Худлаадаа одооч ярьдаг моринууд л олон болж

Zochin
Zochin
2021-03-19 18:25

Hogjilin berhsheeltei irgede tetgewrt garahad n bas joohon harmar ym shige em tariani mongonos awhulad heregtsee n ondor baihin

иргэн
иргэн
2021-03-20 00:39

Тэтгэврийн зөрүү арилгана гэдэг чинь хамгийн буруу шийдвэр! насаараа өндөр татвар төлчихөөд бараг татвар төлөөгүй х�##�амжаар шахам тэтгэвэрт гарсан хүмүүстэй адил болох юм бол хэн их татвар төлөхийг хүсэх вэ! тэтгэвэр нэмэх бол их, бага бүгдэд нь нэмэх ёстой! ажил огт хийгээгүй, бага төлж байсан хүмүүстэй адил тэтгэвэр авна гэдэг нь хэтэрхий шударга биш байна.

Зочин
Зочин
2021-03-20 09:58

Ажилласан жилээс хамаараад өөр өөр тэтгэвэр авах нь зөв.

Ахмад настан
Ахмад настан
2021-03-20 10:00

Нийгмийн даатг�##� төлсөн хэмжээгээрээ тэтгэвэр авах нь зөв.

Зочин
Зочин
2021-03-20 12:07

Оюуны хөдөлмөр эрхэлж дээд сурнууль төгсч цол хамга�##�ж хариуцлагатай хэцүү �##�ба хашаад бичээч цэвэрлэгч нартайгаа адилхан тэтгэвэр авч байгаа нь ямар ёс вэ аргаа бараад тэтгэврийн хажуугаар ажил хийлээ адилхан шимтгэл төллөө оны эцэст 18.000₮ нэмж өгч бусдыг нь төрд дээрэмдүүлж байна Оюунэрдэнэ сайд аа ариун ёс уу

Зочин
Зочин
2021-03-20 14:37

Үйлчлэгч хийж бсан хүн машинч хийсэн хүнтнй адил тэтгэвэр авна гэдэг утгагүй шүү дээ

Zochin
Zochin
2021-03-20 19:01

30 garan kil zutgesen. 350.0 avch baina yg dutuu hooltoi.taaruuhan huvtsaslaad yvahad hurgedeg.aytaihan hool idvel hurdeggui iim l aamidralaar amidarch bna daa

Дундаж цалин
Дундаж цалин
2021-03-20 21:36

Хүүеэ дундаж ц�##�инг яаж нэмэгдүүлдэг юм бэ Ш�##� тэнэг зүйл ярьсан бна шүү

irgen
irgen
2021-03-20 22:44

ЗГ асуудлаа зөв ойлгох хэрэгтэй. Зөрүү нь юунд байна гэхээр, хэдэн жилийн өмнө тогтоолгосон тэтгэврийн хэмжээ хэдэн жилийн дараа хэвээрээ байгаад байдаг. Гэтэл жил өнгөрөх тутам тухайн тэтгэврийн хэмжээний ханш нь өөр болчихсон байдаг. Харин уг хүн маань өмнөх үедээ биш өөрчлөгдөж үнэтэй болсон нийгэмд л амьдарч байгаа. Тэгэхээр зөрүүг арилгах гэдэг нь нийт тэтгэврийг цаг үед нь тохируулан шинэчилж байх ёстой. Тэрнээс биш бага тэтгэврийг нь нэмж их тэтгэврийг хэвээр үлдээж болохгүй. Бүх тэтгэврийг адилхан нэмэх нь шударга болно, буцаад коммунизмд шилжих гээгүй л юм бол.

Зочин
Зочин
2021-03-21 10:24

Бага тэтгэврийн зөрүүг авах насны хүмүүс хэдэн зуухан мянган хүмүүс байгаа. Тэд жилд хэдэн зуугаараа бурхан болж бна. Дөнгөж хөгжих гэж байгаа улс байж барууны дээд хөгжсөн орнуудын дуурайж тэтгэврийн нас нэмэхээ боль. Өвчин чинь настай хүмүүсээ цөөлж мөнгыг нь идэх гэсэн арга. Гол нь нас бүү нэм зогсоо. Тэтгэвэртээ аваад цөөхөн жил аваад ,эсвэл дөнгөж авах гэж байгаад �##�га болж бна даа. Нас нэмэхээ зогсоо.

Irgen
Irgen
2021-03-21 10:35

Huvilj nemdeg buruu adilhan mongoor nemeh heregtei ondor avch baisan huniin mongiig huvilhaar ondor gardag baga avch baisan hunii huvilhaar baga baidag ene chini tetegveriin zoruu gargaad bga umaa tiim bolhoor yg adilhan huvilahgui nemeh heregtei

Зочин
Зочин
2021-03-21 12:03

Тэтгэврийн зөрүү арилгана гэж болохгүй. Хүн хэдий чинээ төлсөн. Ажиллсан байна тэр хэмжээгээрээ тэтгэвэр тогтоолгоно. Харин ч Номтойбаяр сайдын үед 7 жил болгож дундаж ц�##�инг хасаж тогтоосон.үүнийгээ з�##�руулж 5 жилийн дунджаар бодож тооцох хэрэгтэй ба

зочин
зочин
2021-03-21 20:56

Ажилласан жилээрээ тэтгэвэртээ гарч байгаа хүмүүсийн тэтгэврийг наад 300 жилийн өмнөх эв санааны нэгдэл гэдэг зүйлээсээ с�##�гаад 80-90%-аар тэтгэвэр бодож өгдөг болооч ээ, гадныхан тэтгэвэрт гараад аялдаг бол манайхан шууд хогын цэгрүү явж байна шүү дээ, төр засаг ард тргэдээ бдох цаг болсон баймаар аа

Холбоотой мэдээ

Back to top button