ДЭЛХИЙ

Зөрчил гаргасан хэрэглэгчдийг хар жагсаалтад оруулна гэв

Олон нийтийн ёс суртахуун, бизнесийн ёс зүйд нийцэхгүй мэдээллийг байршуулан түгээж, цахим үйлчилгээ үзүүлдэг компаниуд болон хэрэглэгчдийг хар жагсаалтад оруулна хэмээн Хятадын Кибер орон зайн асуудал хариуцсан газрын төлөөлөгч мэдээлжээ.

“Кибер орон зайд халдаж, олон нийтийн ашиг сонирхолд хор хөнөөл учруулах зорилгоор хуурамч мэдээлэл нийтлэх, дамжуулах үйлчилгээг санал болгодог аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг мөн хар жагсаалтад оруулна. Энэхүү дүрэм журам нь кибер орон зайд итгэх итгэлийг бий болгох, ард иргэд, байгууллагуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн юм” хэмээн мэдэгдэлдээ хэлсэн аж.

Зөрчил гаргасан нь илэрсэн цахим үйлчилгээ үзүүлдэг компаниуд, хэрэглэгчид болон цахим хуудсуудыг хаах, бизнес эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах юм. Үүний зэрэгцээ гаргасан алдаагаа арилгах боломжийг тэдэнд олгох бөгөөд эсрэг тохиолдолд хар жагсаалтад оруулах гэнэ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button