Нийгмийн
Нийслэлийн Ардчилсан Намын даргаар Э.Бат-Үүл сонгогдов

Ардчилсан Нам/АН/-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль 2021 оны гуравдугаар сарын 17-нд цахимаар явагдлаа. Цахим сонгуульд нийт 56985 гишүүн оролцож саналаа өгсөн байна.
Энэхүү сонгуулийн дүнг өнөөдрийн 4:11 уулзалтаар танилцуулав.
Нийслэлийн Ардчилсан Намын даргаар хотын дарга асан Э.Бат-Үүл сонгогдсон бол,
- Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр,
- Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа,
- Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар,
- Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн,
- Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан,
- Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдлоо.
АН-ын даргын цахим сонгуулийг дөрөвдүгээр сарын 25-нд мөн цахимаар явуулна. Нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19-нд бүртгэж эхэлнэ.
Эх сурвалж: Ардчилсан Нам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Za z##laa batuul nasandaa suugaajee
с�##�га үүлээс өөр хүн �##�га уу ийм болоод АН сонгууль бүрд ялагдаж байгаа шүү дээ одоо нүд аних цаг нь болжээ