Гадаад

Крымийг ОХУ-д нэгтгэсэн гэдгийг АНУ хүлээн зөвшөөрөхөөр хэлэлцэж байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп засаг захиргаа Украин дахь дайныг зогсоох хэлэлцээрийн хүрээнд Крымийг ОХУ өөрийн нутаг дэвсгэртээ 2014 онд нэгтгэсэнийг хүлээн зөвшөөрөхөөр хэлэлцэж буй хэмээн Semafor news мэдээлсэн байна.

Мөн мэдээлэл өгсөн эх сурвалжуудын  хэлснээр АНУ-ын албаны хүмүүс НҮБ-д Крымийг Оросын нутаг дэвсгэрийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагыг тавих талаар ярилцсан гэжээ.

Трамп одоогоор алсан ёсны шийдвэр гаргаж, мэдэгдэл хийгээгүй ч Крымийг нэгтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх эсэх нь хэд хэдэн хувилбараас гарсан ердөө нэг гаргалгаа нь гэсэн байна. Гэсэн ч улс орнууд уг асуудал дээр одоо ч Крымийг Украины газар нутгийн нэг хэсэг гэж үздэг билээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 20, 2025 01:38

KRIM BOL UKRAINII NUTAG BILEEE

Холбоотой мэдээ

Back to top button