ДЭЛХИЙ

СУДАЛГАА: “КОВИД-19”-өөр нас барсан дөрвөн хүн тутмын гурвын зүрхэнд нь коронавирус илэрчээ

Өнөөдрийг хүртэл хийгдсэн хамгийн нарийвчлалтай судалгаагаар “КОВИД-19”-өөр нас барсан дөрвөн хүн тутмын гурваас зүрхэнд нь “SARS-CoV-2” вирус үүрлэж байсныг илрүүлжээ. Тэдгээр хүмүүс зүрхний шигдээсгүй өвчтөнүүдтэй харьцуулахад нас барахынхаа өмнө хэвийн бус зүрхний цохилт үзүүлэх магадлал нь их байсан аж. Тус судалгаанаас “КОВИД-19” зүрхийг хэрхэн гэмтээдэг олон ямар эмчилгээ үр дүнтэй талаар мэдээлэл авч болох юм.

Энэхүү судалгааны ажилд оролцоогүй “Mayo clinic”-ийн зүрх судасны эмгэг судлаач Иосеф Малешевский хэлэхдээ тус судалгаа коронавирус болон зүрхний хүндрэлүүдийн холбоог нарийн гаргаж ирлээ хэмээжээ.

Эрдэмтэд “КОВИД-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийн зүрхэнд гэмтэл үүсдэг гэх элбэг баримт цуглуулсан аж. Тухайлбал зарим хүнд зүрхний гэмтлийн үед ялгардаг тропонины цусан дахь хэмжээ ихэссэн байжээ. Бусад хүмүүст зүрхийг хүрээлдэг уутанцрын үрэвсэл үүссэн байв. Харин эдгээр хүндрэлүүдийг “SARS-CoV-2” вирус зүрхэнд шууд дайралт хийсний улмаас үүссэн эсвэл хэт идэвхтэй дархлааны хариу урвалын үр дүн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Гэтэл өмнөх судалгаанууд коронавирус зүрхний эдэд нэвтэрч чадах эсэх дээр санал нэгдээгүй байна. “Massachussets     General Hospital”-ийн зүрх судасны эмгэг судлаач Жеймс Стоун хэлэхдээ зүрхний эдэд вирусийг илрүүлээгүй ихэнх судалгаанууд Бодит хугацааны PCR ашигладаг гэжээ. Бодит хугацааны PCR нь эдийн дотроос вирусийн РНХ-г илрүүлээд түүнийхээ ДНХ хувилбарыг үүсгэдэг. Хангалттай ДНХ үүсгэсний дараа флюресцент бодис нэмж тус ДНХ-г илрүүлдэг юм.

Доктор Стоун хэлэхдээ ихэнхдээ зүрхний эдийг парафин гэх мэт РНХ-г задалж илрүүлэхэд саад болох парафин гэх мэт бодис ашиглан хадгалдаг гэжээ.

Ийм учир доктор Стоун бусад судлаачидтай хамтран өөр аргаар РНХ-г илрүүлсэн байна. Тэдний ашигласан арга РНХ жижиг хэсэг болон задарсны дараа ч гэсэн илрүүлэх боломжтой аж. Эрдэмтэд 41 өвчтөнөөс авсан зүрхний мянган хэрчим эдийг шинжилсэн байна.Тус судалгаанд хэрэглэсэн сорьцын хэмжээ бусад судалгаатай харьцуулахад хоёр дахин их байжээ.

Тэдгээр өвчтөнүүдээс гучин хүний зүрхнээс коронавирус илэрсэн аж. Мөн зөвхөн тэдгээр өвчтөнүүд л тосгуурын чичиргээ, хурдан болон хэвийн бус зүрхний хэмнэлт, нэмэгдэл зүрхний цохилт ажиглагдсан байна.

Гэхдээ тэдгээр тохиолдлуудад вирус зүрх рүү шууд довтолгоо хийсэн үгүй нь тодорхойгүй байгаа юм. Халдварласан ихэнх зүрхний эсүүд дархлааны эсүүд байжээ. Тэдгээр дархлааны эсүүдэд коронвавирус биеийн өөр хэсэгт халдварлаад зүрхэнд очсон байж болно. Мөн вирус эсвэл дархлааны эс тус хүндрэлийг үүсгэж байгаа гэдэг нь тодорхойгүй байгаа аж.

Иймд доктор Иосеф Малешевский хэлэхдээ эрдэмтэд “КОВИД-19”-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн зүрхийг тус вирус яаж гэмтээдгийг олохоор зүрхний эдийг илүү судлах хэрэгтэй хэмээжээ.

Эх сурвалж: Science Magazine

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button