НИЙГЭМ

Э.Тэмүүлэн: Халдвар авсан 160 хүний 19-ийнх нь эх уурхай тодорхойгүй байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

“Иргэд нийслэлийн яг аль голомт юм бэ гэх асуултыг их тавьж байна. Нийслэл тэр чигэээрээ эрсдэлтэй маш том голомт болсон. Түүнээс энэ хороо, тэр хороо гэсэн зүйл байхгүй” гэв.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: “Сүүлийн 24 цагт 160 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн. Бүгд нийслэл Улаанбаатар хотод илэрсэн. Шинээр илэрсэн тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд дотоодын халдварын тохиолдол 4,125 болоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар 1,284 хүн эмчлэгдэж байгаа бол 3,286 хүн эдгэрээд байна. Нийт халдвар авсан иргэдийнхээ 71 хувийг эдгээж эмчлээд байна. Шинээр батлагдсан 160 тохиолдлын 141 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. ” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 19, 2021 12:11

ЭНЭ 19 ХҮН 190000 ХҮНД ХАЛДААСАНДАА. ЯАНАА. ХӨЛ ХОРИО ТОГТООЖ БҮХ ХҮНЭЭС PCR АВААЧЭЭ:

Зочин
Зочин
3 сар 23, 2021 12:13

Gadniihnaa garga hujaa bhd haldwar namjij arilahgui ee. Golomt n hytad uls bizdee?????yagaad tendees olnoor n oruulaad bgag oilgohgui n,bas enetheg uls haldwar ch hun am ch ihtei uls bhd irgedii n zuuj iruuleed ajilluulaad bg bol buruu! Hujaa bur bolohgui!

Холбоотой мэдээ

Back to top button