Э.Тэмүүлэн: Вакцины бүрэн тунг авсны дараа ч халдвараас 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээр нийслэлд 160 шинэ халдвар нэмэгдсэн болохыг хэлээд буй. Үүний дараа ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан болон ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Нийт хэдэн хүнийг вакцинжуулах вэ?
Л.Энхсайхан: Нийт хүн амын 63 хувь буюу 18-аас дээш насны 2.083.665 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Нийт хүн амын 60 орчим хувийн бүрэн вакцинжуулсны дараа сүргийн дархлаа тогтдог.
-Вакцин хийлгэсэн хүн халдвар авч болох уу?
Э.Тэмүүлэн: Коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн ч халдвар авах эрсдэл бий. Учир нь вакцины эхний тун хийлгэсэн иргэн бүрэн дархлаа тогтсон гэсэн үг биш. Халдвар авах эрсдэл хэвээр байгаа. Вакцины бүрэн тунг авсны дараа ч халдвараас 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш. Гэхдээ бүх вакцин нас баралт, хүндрэлээс бүрэн хамгаалж чадна. Тиймээс вакцины бүрэн тунг заавал авах нь чухал. Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр дахь тунг хийснээс 14 хоногийн дараа тухайн вакцины үр дүнгээр тогтож болох дархлаа тогтоно гэж үзэж буй” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эстони улс 20-23-нд 70-аас дээш настанд Пфайзер вакцин тарихаар бүртгэж эхэлсэн мэдээ гарлаа.