НИЙГЭМ
Б.Баатархүү: ХӨСҮТ-ийн сувилагч PCR шинжилгээний хариу хуурамчаар гаргаж өгснийг тогтоосон

ХӨСҮТ-ийн албан тушаалтан PCR шинжилгээний хариу хуурамчаар үйлдэж бусдад өгсөн гэх асуудал олны анхаарлыг татаж буй.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “УОК-ын Шуурхай штабын дарга 2021 оны гуравдугаар сарын 17-нд энэ асуудлыг шалгах албан бичиг ЦЕГ-т ирүүлсэн. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж өгснийг тогтоосон. Тухайн иргэн PCR шинжилгээ өгөөгүй байхад нь өгсөн, хариу нь сөрөг гарсан мэтээр хуурамчаар үйлдсэн гэсэн үг.
ХӨСҮТ-ийн ажилтан хууль, тогтоомж зөрчсөн энэ асуудлыг одоо цагдаагийн байгууллага шалгаж байна” гэлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ymar hariutslaga tootsohu eswel tolgoig ni ileed orhihu. iim huwia hicheesen mongonii toloo yuch hiihees butsahgvi hogiin shunaliin tulamnuudiig ajilaas ni halaad ondor torguuli tawiwal taarna
өвөл ээж маань эмнэлэгт хэвтэхдээ эмнэлэг дээр шинжилгээ өгсөн боловч шинжилгээний хариу нь сайтаас хайгаад ч ирээгүй утасных нь мэссэжээр ч ирээгүй. хажууд нь хамт хэвтэж байсан хүнийх эмнэлэгээс гараагүй байхад нь утсанд нь мэссэжээр ирсэн гэсэн. ирэхгүй байсан ш�##�тгаан нь энэ байж, хариу нь ирэхгүй болохоор өндөр настай хүн сэтгэл санаагаар унаад хэцүү л байсан шүү эмнэлэгээс гарсанаасаа хойш дахиж шинжилгээ өгч байж жаахан тайвширч байсан.