ДЭЛХИЙ

Францад гүзээлзгэнэтэй “Haribo” чихрийг хар тамхи гэж андуурчээ

Энэ долоо хоногт Парис хотын цагдаа нар 1.2 сая ам.доллар хүрэх “ecstasy” болон “MDMA” нэртэй хар тамхи олсон хэмээн мэдэгдсэн аж. Гэтэл цагдаа нарын олсон ягаан нунтаг буталсан чихрийн үйрмэг байжээ.

“AFP” агентлагийн мэдээлснээр тус ягаан нунтаг нь гүзээлзгэнэтэй “Haribo” чихэр байсан аж. Цагдаа нарын баривчилсан сэжигтнээс “ecstacy” үйлдвэрлэхэд ашигладаг машин болон хулгайлсан утас олдсон тул түүнийг яллах болжээ. Сэжигтэн яагаад тийм их хэмжээний гүзээлзгэнэтэй чихрийг буталж нунтагласан нь тодорхойгүй байгаа юм.

Өнгөрсөн жил Тайландад 11.5 тонн цэвэрлэх бодисыг кетамин гэх хар тамхитай андуурсан тохиолдол гарсан. Албаныхан 475 уут цагаан нунтаг олсон бөгөөд урьдчилсан шинжилгээ явуулж 950 сая ам.долларын үнэ хүрэх кетамин гэж дүгнэсэн юм. Гэтэл тус цагаан нунтаг нь толбо арилгагчид нэмдэг тринатрийн фосфат байжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button