Хүүхдийн эрүүл мэндэд засаршгүй хохирол учруулсан “Гранд мед” эмнэлэг шүүхэд ЯЛАГДЛАА

Өдгөөгөөс зургаан жилийн өмнө “Гранд мед” эмнэлгийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж хохирсон хүүхэдтэй холбоотой шүүхийн маргаан хоёр жил орчим үргэлжилж, энэ сарын 16-нд Дээд шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдлээ.
-ТУС ЭМНЭЛГИЙН СОЛОНГОС ЭМЧ ХҮҮГИЙН ӨСӨЛТИЙН ЗОНЫГ ЦӨМӨЛСӨН БАЙЖЭЭ-
Тодруулбал 2015 онд иргэн А-ийн хүү болох тухайн үед долоон настай байсан Х гадаа тоглож байгаад зүүн хөлөө гэмтээсэн байна. Улмаар БНХАУ-д хөлний дунд чөмгөө хадуулж, Монгол улсад буцан ирж “Гранд мед” эмнэлгийн хяналтад оржээ. Гэтэл тус эмнэлгийн эмч нар гипсийг нь авсны дараа хөл нь бүрэн нугаларахгүй байгаа учраас CPM төхөөрөмжөөр нугална, өвдөх зүйлгүй хэмээн хүүг дахин хагалгаанд оруулсан байна. Гэтэл хүү хагалгаанаас гарч ирэхдээ хөл нь маш ихээр хавдсан байдалтай гарч иржээ.
Тухайн үед “Гранд мед” эмнэлгийн эмч нар угаасаа ингэх ёстой гэх хариулт өгсөн гэх. Ингээд хүүхдийнх нь хөл хугацаа өнгөрөх тусам сайжрах биш улам муудсан учир хөлний зургийг дахин авахуулахад хүүхдийн өвдөг хэсэгт байдаг өсөлтийн зон нь цөмөрч гэмтсэн байжээ.
Учир нь “Гранд мед” эмнэлгийн мэс заслын эмч, БНСУ-ын иргэн эмч ЖБС нь хүүгийн үений хөдөлгөөнийг сэргээх мэс ажилбарыг хийж байх үедээ мэргэжлийн алдаа гаргаж хүүхдийн зүүн хөлний өсөлтийн зоныг хугалж гэмтээсэн болох нь Гэмтэл согог судлалын салбар зөвлөлийн дүгнэлтээр тогтоогджээ.
-ХҮҮ БАЙНГА ӨӨР ХҮНИЙ ХЯНАЛТАД БАЙХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ-
“Гранд мед” эмнэлгийн захирал, эрхлэгчдийн зүгээс буруугаа хүлээн зөвшөөрч, хүүгийн ээж иргэн А-тай эвлэрлийн гэрээ байгуулж, хүүгийнх нь хөлийг дахин эмчилж өгнө хэмээсэн байна. Үүний дагуу БНСУ болон Герман улс руу хүртэл явж эмчлүүлжээ.
Гэвч хүүхдийн өсөлтийн зоныг хугалаад удсан учраас хадаас тавихаас өөр эмчилгээ хийгээгүй байна. Улмаар уг гэмтлээс үүдэлтэй нуруунд нь өөрчлөлт орсон байна. Одоо ч хүүхэд байнгын эмчилгээнд байдаг бөгөөд эрүүл мэндэд учруулсан засаршгүй хохирлын улмаас байнга нэг хүний хяналтад байх шаардлагатай болсон байна.
Тиймээс хүүгийн ээж А-ийн зүгээс “Гранд мед” эмнэлгээс 160 сая төгрөг нэхэмжилж шүүхэд ханджээ. Шүүхийн процесс хоёр жил гаран үргэлжилсэн бөгөөд гурван шатны шүүхээс иргэн А-ийн талд шийдвэр гарч, “Гранд мед” эмнэлгээс хүүгийн эмчилгээнд зориулж 160 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Харин “Гранд мед” эмнэлгийн зүгээс өөрсдийнх нь буруу байсаар байтал шүүхийн шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдаж, Дээд шүүхэд хандсанаар хэргийн процессыг хоёр жилээр удаашруулсан байна. Гэхдээ шүүхийн шийдвэр эцэстээ эрүүл мэндээрээ хохирч үлдсэн хүүгийн талд гарснаар энэ хэрэг шийдэгдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой худлаа эмнэлэг шүү.манай нэг танил энэ эмнэлэгт хэвтээд бүх шинжилгээ нь зүгээр сайхан бна гд бсан чинь сарын дараа дотор эрхтэнүүд нь хорт хавдарын эцсийн шатандаа орчихсон байсан.ийм зүйлийг оношилж чадаагүй эмнэлэг ш дээ.сүүлийн үеийн эмнэлэг сайн тоног төхөөрөмжтэй бсан ч сайн эмч нар үгүй бол зүгээр хог.
Худлаа эмнэлэг. Харин үнэтэй ч гэсэн Интермэд чинь гайгүй юм билээ шүү.
Миний ээжийг эдгээж оношил чадахгүй зовоосон доо хогийн эмнэлэг. Тэр шар сэмжтэй өвгөн захир�##� нь �##�ь муухайгаар үхээсэй гөлөг
Сэжгийн эмнэлэг вэ хайран хүүхэд эмнэлгийг нь хаа
Ёооо чадваргүй эмч нараас болж хөөрхий хүүхэд насан туршдаа өвчтэй болж мөнгө байгаад насаараа өвчтэй хүүгээ ээж аав нь орхиод үхэж ч чадахгүйн байна тийм байхад шүүхдэлцээд байдаг бузар эмнэлэг вэ?!!!
Ёооо чадваргүй эмч нараас болж хөөрхий хүүхэд насан туршдаа өвчтэй болж мөнгө байгаад насаараа өвчтэй хүүгээ ээж аав нь орхиод үхэж ч чадахгүйн байна тийм байхад шүүхдэлцээд байдаг бузар эмнэлэг вэ?!!!
Eoe nasan turshdaa ene huuhed bie bolon setgeliin gemteltei bolloo evii dee.Setgel Sanaa ni hetsuu l bna shdee.yaj ichihgui iim bolgochihood davj zaaldana gedeg bna aa.etsesiin etsest ter 160 say tug Yu um.ug duugui uguh heregtei shdee.buhel buten hunii amidralaar toglochihood novsh um aa neeren.Ur huuhedtei hun bolgon Setgel uvdmuur um bolj.Odoo usvur nasnii huuhed um bna.Ger buld ni bolon minii duu tsaashdaa setgeliin tenheetei mundag bgaarai gej helie dee.Chi iim zuiliig davan tuulj bgaa mash mundag huuhed bna shu.
би хэвтэж байсан. ёстой муу эмнэлэг
Мэдлэг чадвар муутай эмч нартай,үнэтэй,яравгар газар да.
160 saya-g avlaa gd yu ch uurchlugduhgui huugiin hul zugeer bologgui uneheer haramsalt
эзэн нь гэж Баттөр 70 гарцан мөртлөө з�##�уу авгайтай өчнөөн хэнз хүүхэдтэй Баатар ван сувил�##�даа л амьдардаг гэсэн ш дээ ха ха хөгшин төгцөг мөнхөрнө гэж бодсон юм блгүй дээ
энэ хүүхдийн ар гэр нь яагаад ийм жаахан 160 хан сая төгрөг нэхэмжилж байгаа юм бэ? тэр солонгос тэнэгийг шоронд хийж наад зах нь энэ хүүхдийн насан туршид асрах, амьдрах, бүтээж амьдр�##�аа босгож явах, үр хүшхэдтэй болох гэх мэт асар их зүйлд үнэгээ тогтоож хэдэн тэрбум төгрөг нэхэмжлэх ёстой шүү. дахин энэ тооцоог хийлгэж зарг�##�даж шийдвэрлүүлэх хэрэгтэйг зөвлөж байна. хуульч
Grand emnelegiin buruu gej yu baih ve solongos emch gej chadvar muutai emch nar manaid irdeg yum shig baigaa yum sain emch nar ni yu gej ireh ve tendee undur tsalintai tom emnelegtee ajillana hedrn jiliin imnu ionsei gej embelegt vas muu solongos emch ajillaj olon huniig eremdeg zarimii ni burhan bolgoson tegeed hariutslaga huleedeggui
160-han saya huuhdiin eruul mendiig bodvol yu yum be? Het dooguur unelsen baina. Dor hayaj 1 terbumiig nehehgui dee, nasaaraa tahir dutuu uldehiig bodson ch gesen 160-han saya denduu baga baina
160 саяар яах юм бэ энэ хүүхдийг бүх насаар нь тэжээх хэрэгтэй
шууд хааж болдоггүй юм байх даа. монгол хүн дээр туршилт хийгээд байгаа юм бишүү. тэр солонгосыг нь насаар нь шоронд хийх ч багадана биз дээ.
Ulsiin emnelegiin chanariig golood iim bolj undur vntei gadaad emch emneleg geed sain bish gedeg iim l b.na daa
Маш бага мөнгө нэхэмжилсэн бна Насаараа хүний асрамжинд байх болжээ Дор хаяж 500 саяыг авах ёстой
Шударга шүүж
Хүнээ хэвтүүлээгүй байж стори нээгээд Улсаас сайн мөнгө иддэг газар гэдгийг нүдээрээ харсан даа