ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ
Дэлхийд зочид буудлын бизнес сэргэж эхэлжээ

Шинэ төрлийн коронавирусийн цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосноос хойш бүрэн уналтад орсон бизнесийн салбаруудад зочид буудал орно. Хэдий улс орнуудад хөл хорио нэг тавигдаж, нэг больж байсан ч зочид буудлын бизнест сэргэлт ажиглагдахгүй байсан юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт гадаадын томоохон зочид буудлуудын захиалга эрс нэмэгджээ. Үүнийг дагаад агаарын тээврийн компаниудын хувьцааны ханш өссөн байна.
АНУ-ын зочид буудлуудын дундаж дүүргэлт 52 хувьд хүрсэн зэрэг үзүүлэлтийг хэвлэлүүд эш татан мэдээлж, уг салбарт сэргэлт ажиглагдаж эхэллээ хэмээн онцолж байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.