НИЙГЭМ

“Сэмжид хужирт”-д амраад, Завханы Тосонцэнгэлд очсон иргэний хариу эерэг гарчээ

Өвөрхангай аймгийн “Сэмжид хужирт” амралтад амран, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд очсон иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ.

Улмаар дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

1. Сумын төвөөс орох, гарах хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс PCR шинжилгээний хариу гарах хүртэл хугацаанд хязгаарлаж, сумын төв доторх хөдөлгөөнд хяналт тавих

2. Орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор 6 хяналтын цэг ажиллуулж, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид үүрэг гүйцэтгэх

3. PCR шинжилгээний хариу гарах хүртэл хугацаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг зогсоох

4. Ерөнхий боловсролын 2 сургуулиас тус бүр 4 машинтай 8 төрийн албан хаагчийг 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 07:00 цагаас эхлэн сумын төв дотор хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулах

5. I хавьтлын хүмүүсээс шинжилгээ авч сорьцыг PCR шинжилгээ хийх боломжтой лабортори руу явуулах

6. II хавьтлын хүмүүсийг олж тогтоох ажлыг сум дундын Цагдаагийн хэлтэс гүйцэтгэх;

7. Суманд өрхийн эмнэлэг, эмийн сан, худаг уст цэг, тодорхой тооны хүнсний дэлгүүрийг ажиллахыг зөвшөөрч бусад худалдааны цэг, үйлчилгээний газруудыг үйл ажиллагааг зогсоох. Хүнс зарахыг зөвшөөрсөн дэлгүүрүүдийг согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button