Top StoriesНийгэм мэдээ

Хаврын морин уралдааныг зохиох үгүйг шийдэх засаг дарга нар “адуутай, уяач ах дүүтэй"

Монгол улсын Засгийн газар хүүхдийн эрхийг хангахад ухралт хийсэн шийдвэрийг өчигдөр хуралдаанаараа танилцуулсан. Эл шийдвэрийг хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж буй явдал хэмээн Eguur News агентлаг редакцийн бодлогоор эсэргүүцэж “Унаач хүүхдийн эрхийн төлөө” хурдан морины уралдааныг тойрсон тал бүрийн асуудлыг хөндөн бичиж байна.

Хаврын морин уралдааныг засгийн газраас “Аймаг, сумын ИТХ аливаа урлаг, спорт, соёлын арга хэмжээг өөрсдөө мэдэж зохион байгуулна” гэж танилцуулсан. Энэ нь аймаг, орон нутаг аль цагт морь уралдуулахаа Засгийн газраас үл хамаарч шийдэж болох зохицуулалттай болж байгаа юм. Тэгвэл дээрх шийдвэртэй холбогдуулан хаврын морин уралдааныг зохион байгуулахаар гарын үсэг зуралцаж зохион байгуулах давуу эрх үүссэн 21 аймгийн засаг дарга нарыг танилцуулж байна. 


Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун

Түүний дүү болох С.Бямбацогт нь өнгөрсөн амралтын өдрүүдээр Сүхбаатарын талбай дээр болсон Морьт жагсаалын өдрөөр Нийслэлийн алдарт уяач цол хүртжээ. С.Бямбацогтын хувьд өнгөрсөн онд Дундговь аймгийн Гурвансайхан, Өмнөговь аймгийн Манлай сумдын 100 жилийн ойд түрүү болон айргийн тавд хэд хэдэн удаа хүлгээ хурдлуулсан юм. Мөн С.Мөнхчулуун 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хорин сая төгрөгийн хоёр хурдан удмын адуутай гэж мэдүүлжээ. Ийнхүү уяач дүүтэй засаг даргын гарт хаврын морин уралдаан зохион байгуулах үзэг атгуулжээ. 

Төв аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр

2019 онд Засгийн газраас баталсан тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ныг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Тэгвэл өнгөрсөн оны хоёрдугаар сард Л.Төмөрчөдөр нь Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргаар ажиллаж байх үедээ дээрх хуулийн заалтыг зөрчин хаврын морин уралдааныг зохион байгуулж байсан юм. Тухайн үед энэ талаар мэдээлэхдээ, “Морины уралдаан биш "Хөх уяач" нэвтрүүлгийн зураг авалт байсан” гэж байв.

Харин “Хөх уяач" нэвтрүүлгийг хариуцан хийж буй “Хүлгийн төвөргөөн энтертаймэнтынхан “Бид зөвхөн нэвтрүүлгийн зураг авалт хийсэн. “Хөх уяач” гэх нэвтрүүлэг нь уяачдын адуу уях ур ухааны тухай өгүүлдэг нэвтрүүлэг. Энэ үеэр уяачид өөрсдөө дур мэдэн морины ажил нэрийдлээр уралдаан зохион байгуулсан. Бид уралдаантай ямар ч хамааралгүй. Сумын захиргаа болон тус сумын цагдаагийн байгууллага ч уг уралдааны талаар бүгд мэдэж байсан ч арга хэмжээ аваагүй” гэж мэдээлж байв. Ямартай ч Төв аймгийн засаг даргаар сонгогдон ажиллаж буй Л.Төмөрчөдөр нь хоёрдугаар сарын хүйтэнд зохиогдсон уралдаантай холбоотой нэгэн аж.

Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат

Тэрбээр Сүхбаатар аймгийн засаг даргаар улиран сонгогдоод буй. Өмнө нь 2020 онд Авилгын хэргээр шалгагдаж байсан аж. Түүнийг засаг даргаар ажиллаж байх үед буюу өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн Онгон суманд хурдан морины үсэргээ зохион байгуулагдаж байв. 2023 онд өөрийн ХОМ буюу хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ 53.9 сая малтай гэж мэдүүлжээ.

Үүнд:

  • Хурдан удмын адуу-3
  • Адуу-52
  • Үхэр-3 гэж мэдүүлжээ

Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан

Тэрбээр, улиран сонгогдоод байгаа юм. Өмнө нь ажиллаж байх хугацаандаа төрийн албаны зөвлөлөөс өгсөн удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй байна. Мөн тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр, мөн хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг томилж байжээ. Энэ нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн байх магадлалтай хэмээн 2021 онд АТГ-т шалгагдаж байжээ.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгахад 2023 онд мэдүүлж байжээ.

  • Өөрийн орлого – 47.9 сая
  • Гэр бүлийн орлого – 70.6 сая
  • Үл хөдлөх хөрөнгө – 1 тэрбум 36 сая /Амины орон сууц–1, Нийтийн орон сууц–2, Үйлчилгээний зориулалттай обьект–2/
  • Автомашин – 272 сая /Toyota Tundra- 1, Lexus 570 – 1/
  • Газар – 78.5 сая /Эзэмших-4га-1, Өмчлөх-14996м2-1, Өмчлөх-591м2-1, Өмчлөх-913м2-1/
  • Дотоодын банканд хадгаламж – 67.3 сая
  • Зээл – 247.4 сая төгрөг. Малгүй, үнэт эдлэлгүй гэж мэдүүлж байжээ.

Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа

Тэрбээр аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдсон бөгөөд 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан аж. Мөн хамгийн сүүлд 2019 онд ХОМ-ээ мэдүүлж байжээ.

  • Өөрийн орлого – 34.9 сая
  • Гэр бүлийн орлого – 15.3 сая
  • Нийтийн орон сууц – 88 сая /1 орон сууц/
  • Автомашин – 26 сая /Toyota Harrier/
  • Дотоодын банканд хадгаламж – 3.1 сая
  • Зээл – 91.5 сая төгрөгтэй. Үнэт эдлэлгүй, малгүй, газаргүй гэж мэдүүлж байжээ.

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал

2020-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажилласан Б.Азжаргал улиран ажиллахаар сонгогджээ. Өмнө нь засаг даргаар ажиллаж байх үедээ тухайн үеийн ИТХ-ын дарга С.Насанбаттай хамтран эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газрын наймаа хийж, авлига авч, тендер түүсэн байж болзошгүй гэх хэд хэдэн асуудалд холбогдож байжээ. Тухайн үед нийтдээ 14 өргөдөл, гомдлыг АТГ шалгаж байжээ.

Түүний ХОМ-ийг нягталбал,

  • Өөрийн орлого – 113.2 сая
  • Гэр бүлийн орлого – 57.2 сая
  • Үл хөдлөх хөрөнгө – 785 сая /Амины орон сууц-1, Нийтийн орон сууц-3, Зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай-1/
  • Автомашин – 130 сая /Toyota Land Cruiser 200- 1/
  • Газар – 108.5 сая /Эзэмших-1344м2-1, Эзэмших-500м2-2, Эзэмших-799м2-1/
  • Үнэт эдлэл – 7.4 сая
  • Хадгаламж – 89.8 сая
  • Зээл – 110 сая
  • Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 4288 ширхэг

Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид

Түүний хувьд 2023 онд засаг даргын ажлаа хүлээн авч байв. Мөн энэ удаа засаг даргаар дахин томилогдож, үүрэгт ажлаа биелүүлээд байна.

Түүний ХОМ-тэй танилцахад,

  • Өөрийн орлого – 135.3 сая
  • Гэр бүлийн орлого – 33.5 сая
  • Нийтийн орон сууц – 281 сая /2 ширхэг/
  • Автомашин – 100 сая /Toyota, Harrier- 1, Toyota Hilux- 1/
  • Мал – 89.5 сая /Адуу-11, Үхэр-52, Хонь-207, Ямаа-200/
  • Газар – 45 сая /Эзэмших-0.5га-1, Эзэмших-1га-1, Эзэмших-400м2-1/
  • Үнэт эдлэл- 65 сая
  • Хадгаламж – 19 сая
  • Зээл – 46.9 сая
  • Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК – 1072 ширхэг гэж мэдүүлжээ.

Өвөрхангай аймгийн засаг дарга О.Пүрэвдорж

Тэрбээр, 2023 онд засаг даргаар томилогдон ажиллаж байжээ. Мөн энэ удаа улиран засаг даргын албыг хашиж байна.

  • Өөрийн орлого – 39.6 сая
  • Гэр бүлийн орлого – 52 сая
  • Үл хөдлөх хөрөнгө – 363.5 сая /Нийтийн орон сууц-1, хашаа байшин-1, авто гарааш-2/
  • Автомашин – 31 сая /Subaru, Forester- 1/
  • Газар – 30 сая /Эзэмших-400м2-1, Өмчлөх-2500м2-1/
  • Үнэт эдлэл – 2 сая
  • Хадгаламж – 13.7 сая
  • Зээл – 153.3 сая төгрөг

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат

Тэрбээр өнгөрсөн жилүүдэд засаг даргын орлогчийн албыг хашдаг байсан бөгөөд энэ жил алба ёсоор засаг дарга болжээ.

Түүнийг хамаарал бүхий компаниараа тендер түүж, хайрга, дайрга, бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулж буй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байв.

Тодруулбал, түүнийг хово машинтай Наранхүү, Батбилэг болон хууль бус олборлолт хийдэг захиалга өгдөг тухайгаа Бүлгийн хурал дээр өөрөө ярьсан гэх мэдээлэл бий. Мөн түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын ажлыг хийдэггүй, мөнгийг нь “иддэг” гэх мэдээлэл цацагдаж байв. Тухайлбал, Бугат сумын соёлын төвийн ордон, спорт заалны ажлыг хоёр удаа төсөвт оруулсан ч одоо болтол бүрэн ашиглалтад оруулаагүй гэдэг.

Түүний ХОМ-тэй танилцбал,

  • Өөрийн орлого – 29 сая
  • Гэр бүлийн орлого – 32 сая
  • Үл хөдлөх хөрөнгө – 632 сая /Амины орон сууц-1, нийтийн орон сууц-1, үйлдвэрлэлийн зориулалттай-1/
  • Автомашин – 32 сая /Toyota Land Cruiser 100 - 1, УАЗ 469-1/
  • Мал – 41.6 сая /Адуу-8, Хонь-80, Ямаа-160, Үхэр-8/
  • Газар – 22.7 сая /Эзэмших-200-1, Эзэмших-220-1, Эзэмших-800-1/
  • Үнэт эдлэл – 6.5 сая
  • Хадгаламж – 1 сая
  • Зээл – 56.2 сая төгрөг байна.

Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал

2022 онд Увс аймгийн МАН-ын даргаар сонгогдох үедээ хүмүүсийн ссналыг худалдаж авсан гэх асуудалд орж байжээ. Мөн түүнийг төсвийн хөрөнгийн 108 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, хувьдаа завшсан, авлига, ашиг сонирхлын зөрчлийн хэргээр АТГ шалгаж байжээ.

2023 онд мэдүүлсэн ХОМ-тэй танилцвал,

  • Өөрийн орлого - 38.3 сая
  • Гэр бүлийн орлого - 123 сая
  • Үл хөдлөх хөрөнгө - 132 сая /Нийтийн орон сууц -2/
  • Автомашин - 45 сая /Toyota Prado 150 - 1/
  • Үнэт эдлэл - 10 сая
  • Дотоод хадгаламж - 5.9 сая
  • Гадаад хадгаламж - 66.6 сая
  • Зээл - 12.5 сая

Баян-Өлгий аймгийн засаг дарга Е.Зангар

Нийт 100 хувийн саналаар засаг даргын албанд тэнцсэн Е.Зангарын ХОМ-тэй танилцвал,

  • Өөрийн орлого - 18 сая
  • Гэр бүлийн орлого - 17.4 сая
  • Үл хөдлөх хөрөнгө - 473.6 сая /Нийтийн орон сууц-1, хашаа байшин-1/
  • Автомашин - 68 сая /Toyota Crown- 1, Lexus HS 250- 1/
  • Газар - 75 сая /Эзэмших-1000м2-1, Эзэмших-3175м2-1/
  • Авлага - 150 сая төгрөг байна.

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр

Тэрбээр Завхан аймгийн засаг даргаар улираан сонгогдоод буй. Түүний 2023 онд мэдүүлсэн ХОМ-ийг нягталбал,

  • Өөрийн орлого – 65.4 сая
  • Гэр бүлийн орлого – 18 сая
  • Үл хөдлөх хөрөнгө – 110 сая /Нийтийн орон сууц-1/
  • Газар – 50 сая /Эзэмших-700га-1/
  • Үнэт эдлэл – 50 сая
  • Хадгаламж – 9.4 сая
  • Авлага – 29 сая
  • Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 3218 ширхэг

 Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл

Тэрбээр, 2016 оноос хойш Дорнод аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.

  • Өөрийн орлого – 22.7 сая
  • Гэр бүлийн орлого – 14.7 сая
  • Үл хөдлөх хөрөнгө – 200 сая /Нийтийн орон сууц-1, хашаа байшин-1, дуусаагүй барилга-1/
  • Газар – 4.4 сая /Өмчлөх-700м2-1/
  • Үнэт эдлэл – 25 сая
  • Зээл – 2.7 сая
  • Хувьцаа – “Эрдэнэс Тавантолгой” ХК- 3216 ширхэг байна.

Орхон аймгийн засаг дарга Б.Зоригтбаяр

Орхог аймгийн Жаргалан сумын Засаг даргаар ажиллаж байсан. Энэ онд Орхон аймгийн засаг даргаар томилогджээ.

Түүний өнгөрсөн онд мэдүүлсэн ХОМ-тэй танилцвал,

  • Өөрийн орлого – 26.6 сая
  • Гэр бүлийн орлого – 33.3 сая
  • Барилга байгууламж – 334 сая
  • Үнэт эдлэл – 15 сая
  • Дотоодын банканд хадгалмж – 87.1 сая
  • Бэлэн мөнгө 29.5 сая
  • Авлага – 142 сая
  • Зээл – 211 сая

Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат

Түүний хувьд 2022 оны улсын баяр наадмын үеэд засаг даргын орлогчийн албыг хашиж байхдаа Улсын заан Н.Жаргалбаяртай хийсэн нэгэн бичлэг задарч, олны анхаарлын төвд орсон. Тухайн бичлэгт Улсын заан Н.Жаргалбаяр “Хэд юм бэ” гэж асууж байгаа нь, “Тоогоо хэл” гэж буй Н.Энхбатын яриа цолны найраа байдаг гэдгийг гэрчилж, АТГ-аас шалгагдаж байв.

  • Өөрийн орлого – 45.6 сая
  • Гэр бүлийн орлого – 39.7 сая
  • Нийтийн орон сууц – 176 сая
  • Мал – 33.2 сая /Адуу-25, Хонь-18, Ямаа-41/
  • Газар – 50 сая /Өмчлөх хэлбэрийн 5 га/
  • Үнэт эдлэл – 82 сая
  • Дотоодын банканд хадгаламж - 32.9 сая

Хэнтий аймгийн засаг дарга Д.Аюурбунь

Тэрбээр хамгийн сүүлд 2019 онд ХОМ-ээ бүртгүүлж байжээ.

  • Өөрийн орлого – 57.1 сая
  • Гэр бүлийн орлого – 16.8 сая
  • Нийтийн орон сууц – 181 сая /2 орон сууц/
  • Автомашин - 45 сая /Toyota Harrier, Toyota Prius/
  • Мал - 57.9 сая /Адуу-24, Хонь-120, Үхэр-23, Ямаа-98/
  • Газар – 20 сая /Өмчлөх хэлбэрийн 0.7га 2 газар/
  • Үнэт эдлэл – 23 сая
  • Дотоодын банканд хадгалмж – 56 сая
  • Авлага – 20 сая
  • Зээл – 165.1 сая

Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар

Л.Төмөрбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 8 дахь удаагаа сонгогдож буй бөгөөд Шинэ-Идэр сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм. Говьсүмбэр аймгийн засаг дарга Т.Бат-Эрдэнэ

Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж

Тэрбээр ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүүтэй хамтран нарын мод үржүүлгийн бизнесээрээ төрийн тендер түүж байжээ. Түүний 2023 онд мэдүүлсэн ХОМ-ээс танилцуулж байна.

  • Өөрийн орлого – 36 сая
  • Гэр бүлийн орлого – 19 сая
  • Хашаа байшин – 40 сая
  • Автомашин – 33.5 сая /Hyundai Porter-1, Toyota Avalon-1/
  • Мал – 445 сая /Адуу-280, Үхэр-50, Хонь-970, Ямаа-300/
  • Газар – 2 сая /Өмчлөх хэлбэрийн 0.7 га газар-1/
  • Үнэт эдлэл – 26.5 сая
  • Дотоодын банканд хадгаламж – 70 сая гэж мэдүүлжээ.

Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир

ИНЕГ-т ажиллаж басйан түүхтэй түүнийг засаг даргын суудал горилоход нь Ардчилсан намаас АТГ-т өгч шалгуулж байжээ. Мөн тэрбээр “Элэг бүс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлжээ. Тус компани нь, 2012 онд байгуулагдсан, ашгийн төлөө байгуулагдсан байна. Хувьцаа эзэмшигчээр нь хэд хэдэн хүн бүртгүүлсэн байна. Харин “Элэг бүс” ХХК нь Булган аймгийн хэд хэдэн тендерт оржээ.

Тодруулбал,

  • Могод сумын Соёлын төвийн их засвар
  • Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт /Булган, Булган сум, Ханддоржийн талбай/
  • Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсгийн технологийн тоноглолыг автоматжуулах ажил зэрэгт шалгарчээ.

Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал

Түүний ХОМ-ийг танилцуулж байна.

  • Өөрийн орлого – 124.2 сая
  • Гэр бүлийн орлого – 5.1 сая
  • Үл хөдлөх хөрөнгө – 292.9 сая /Орон сууц-1, Авто гарааш – 2/
  • Автомашин – 392.8 сая /Nissan Patrol- 1, Geely Tugella- 1/
  • Мал – 186.5 сая /Адуу-75/
  • Үнэт эдлэл – 44 сая
  • Хадгаламж – 14.4 сая
  • Зээл – 89.3 сая
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 30, 2025 10:01

Энэ төрд дандаа ГУЙЛГАЧИН ажиллах ёстой юм уу ?!

Зочин
Зочин
1 сар 30, 2025 10:02

Энэ төрд дандаа ГУЙЛГАЧИН ажиллах ёстой юм уу ?!

Зочин
Зочин
1 сар 30, 2025 10:03

Энэ төрд данлаа ГУЙЛГАЧИН ажиллах ёстой юм уу ?!

Зочин
Зочин
1 сар 30, 2025 10:40

Одоо тэгээд яах уу ах дүүгээсээ овог нэрээ өөрчлүүлж энэ ажил хийснийхээ төлөө тангараг тасрах ёстой юу яг яая гэх гээд байгаа юм бэ дандаа дэмий б�##�ай юм бичиж байх юм эрхлэгч нь гэж үнэн хөгийн дандаа идсэн хоол руугаа нулимаж байдаг ёозгүй амьтан даа!!!!

Иргэн
Иргэн
1 сар 30, 2025 11:18

ТЭГНЭЭ ГОШНОГОО ГУЙЛГАЧИН АЖИЛЛАНА ЧИ ЮУТАЙ ХАЛТАР АССАН ГИЧИЙ МУУ НУСАН БАНДИ ВЭ? ЭНЭ ТӨМСӨГНҮҮД ХАВРЫН МОРИН УРАЛДААН ЗОХИОХ ШИЙДВЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРААЛ БУРХНЫ ШИЙТГЭЛ ХҮРТЭЖ БҮГД ҮМХИЙРСЭН АЛ РУУ ХОШУУГАА ШААЖ ОГИЖ БӨӨЛЖИЖ ТЭМБҮҮРНЭ.ЭНЭ ГУЙЛГАЧИН АЖИЛЛАХ ЁСТОЙ ЮУ ГЭЖ БҮЛТРЭЭД БАЙГАА МУУ ТЭЖЭЭВЭР УХНА НҮДЭЭ НЭЭГЭЭГҮЙ ГӨЛӨГ ТОЧИКНЫ ҮРТЭСЭЭ АЯТАЙХАН БАЙХЫГ ЗӨВЛӨЕ ЖОРЛОНГИЙН ӨТӨӨ.

Зочин
Зочин
1 сар 30, 2025 12:13

Иргэдээ х�##�уун усанд ороод хот яв гэж хэл дээ!

Зочин
Зочин
1 сар 30, 2025 16:38

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button