Нийгмийн
Какүрюү М.Ананд зодог тайлахаар болжээ

Мэргэжлийн сүмогийн аварга, Гавьяат тамирчин Какүрюү М.Ананд бэртлийн улмаас барилдахгүй байгаа билээ. Сүмо сонирхогчид аваргыг дэвжээндээ эргэн ирэхийг нь хүлээсээр буй.
Өнгөрсөн оны долдугаар сараас хойш барилдаагүй аварга зодог тайлахаар болжээ.
71 дэх ёкозүна М.Ананд 2001 онд мэргэжлийн дэвжээнд барилдан, 2014 онд аварга цол хүртсэн. Какүрюү өнгөрсөн оны сүүлчээр иргэншлээ солин, Японы иргэн болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.