Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар багш шавь боллоо

Хакүхо М.Даваажаргал буюу Мияагино оякатагийн дэвжээ хүчээр хаагдаж, Исэгахама дэвжээтэй нэгдсэн билээ.
Одоо Исэгахама дэвжээний багшаар Исэгахама Сэйяа буюу ёкозүна Асахифүжи, дасгалжуулагчдаар Татэяама Ёшиюүки, Мияагино Шо буюу ёкозүна Хакүхо, Магаки Ёшито нар ажиллаж байна.
Хоёр ёкозүна нэг дэвжээнд багш, дасгалжуулагчаар ажиллаж эхэлжээ.
Харин ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Атамифүжи Сакүтаро, Мидорифүжи Казүнари, Нишикифүжи Рюүсэй, Такэрүфүжи Микияа Исэгахама дэвжээнд буй.
Саяхан л дэвжээн дээр өрсөлдөгчийн дүрээр таарч байсан ёкозүна Хакүхо болон ёкозүна Тэрүнофүжи хоёр одоо багш, шавь боллоо.
Хэргийг эргэн сануулахад, Мияагино дэвжээний бөх, Хакүхогийн шавь Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ залуу бөхчүүдийг дээрэлхэж, дээрэмддэг байсан нь ил болж, улмаар тэрбээр зодог тайлаад зогсохгүй дэвжээг нь хүчээр хаасан түүхтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гайгүй амжилттай яваа Ган-Эрдэнийгээ татаж унагаах нь дээ. Монголчуудаа гэж
харин ч эсрэгээрээ байх шүү
Японууд бол адгийн тэнэг новшнууд