НИЙГЭМУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

“Бодлогын хүүг хэвээр хадгалж, ААН-үүдэд 350 тэрбумын дахин санхүүжилт олгоно”

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын ээлжит хуралдаанаа өнөөдөр /2021.03.24/ хийж, цаг үеийн болон ирээдүйн нөхцөл байдлыг тооцон хоёр шийдвэр гаргасан байна.

Нэгт, мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах.

Хоёрт, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр энэ оны хоёрдугаар улиралд 350 тэрбум хүртэлх төгрөгийг ААН-үүдэд олгохоор болсон байна. Үүнд боловсруулах үйлдвэр болон үйлчилгээний салбарын ба 200-гаас дээш ажилтантай худалдааны салбарын ААН-үүд хамаарах аж.

Түүнчлэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа. Тэрбээр вакцинжуулалт энэ чигээр амжилттай үргэлжилбэл эдийн засагт сэргэх төлөв ажиглагдана гэж онцоллоо.

Тодруулбал “Суурь төсөөллөөр 2021 онд инфляц дунд хугацааны зорилтот орчныг хадгалах хүлээлттэй байгаа хэдий ч вирусийн тархалт, вакцинжуулалттай холбоотойгоор өөрчлөгдөж болзошгүй.

Вакцинжуулалт амжилттай үргэлжлэх тохиолдолд эдийн засгийн идэвхжил нэмэгдэж ААН байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн түвшинд хүрэх хүлээлттэй байгаа бөгөөд 2021 оны эхний хоёрдугаар сард экспорт 71 хувиар, боловсруулах салбар нэг хоёрдугаар сард 66 болон 37 хувиар тус тус өссөн.

Олон улсын зээлжих зэрэглэлийн “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг сөргөөс тогтвортой болгож ахиулахад Монгол Улсын гадаад валютын албан ёсны хүрэлцээ нэмэгдэж, богино хугацаанд гадаад өрийн дарамт буурсны зэрэгцээ эдийн засгийн төлөв сайжрах хүлээлттэй байгаа нь нөлөөлсөн байна.

Инфляц зорилтоос давах нөхцөл үүсвэл мөнгөний бодлогын хороо бодлогын тохируулгыг хийх болно” гэсэн юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button