Нийгмийн
Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх АНУ-ын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзав

Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны дарга Бенжамин А.Ле Рой болон тус албаны мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр талын уламжлалт хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ. Талууд зөвшөөрөлгүй программ хангамж ашиглалтыг зогсооход үе шаттай арга хэмжээ авах, уран бүтээлчдийн дуу, бичлэг, аяыг ашиглахдаа зохих зөвшөөрөл авах, лицензийн гэрээ байгуулах талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, шинээр хэрэгжиж эхэлсэн Оюуны өмчийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах сонирхолтой байгаа тухай тэмдэглэв.
Оюуны өмчийн газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.