Нийгмийн

Д.Сарангэрэл БОАЖ-ын сайд байхдаа “Гацуурт” ХХК-ийн ашигт малтмалын лицензийг цуцалжээ

“Гацуурт” ХХК БОАЖЯ болон АМГТГ-тай шүүхдэж байна. Учир нь тус газруудаас Баянхонгор аймгийн Галуут сумын гуравдугаар багийн “Их тойруу” нэртэй газарт байрлах “Гацуурт” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-011917 дугаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргажээ.

Тодруулбал эл шийдвэрийг 2020 оны 12-р сард гаргасан бөгөөд тухайн үед БОАЖ-ийн сайдаар Д.Сарангэрэл ажиллаж байв. БОАЖ-ын яаманд Баянхонгор аймгийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор сумын 3 дугаар багийн “Их тойруу” нэртэй газарт эзэмшиж буй дээрх тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай санал ирсэн бөгөөд орон нутгаас ирсэн уг саналд үндэслэж, “Гацуурт” ХХК-ийн ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг зогсоожээ.

-ХОЁР ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР “ГАЦУУРТ” ХХК-ИЙН ТАЛД ГАРААД БАЙНА-

Тиймээс “Гацуурт” ХХК-ийн зүгээс дээрх шийдвэрийг хууль бус хэмээн үзэж шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал “Гацуурт” ХХК-ийн талд гараад байна. Өөрөөр хэлбэл БОАЖЯ зөвхөн орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн саналыг үндэслэж тусгай зөвшөөрөл цуцалсан нь үндэслэл муутай, хуулийн шаардлага хангаагүй учир дутагдалтай гэж шүүхээс үзсэн байх юм.

Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргахдаа хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх ёстой байдаг аж.

Харин БОАЖЯ болон АМГТГ-аас дахин тодруулах шаардлагагүй гэж үзэж буй бөгөөд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Дээд шүүхэд хандаад байна. Эл хэргийг эцсийн буюу хяналтын шатны шүүх хурал өчигдөр товлогдсон байсан ч хойшиллоо.

-“ГАЦУУРТ” ХХК УГ ЛИЦЕНЗИЙГ 2006 ОНД ЭЗЭМШЖЭЭ-

“Гацуурт” ХХК-ийн хувьд дээрх тусгай зөвшөөрлийг 2006 оны 08-р сарын 18-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаа бөгөөд уг тусгай зөвшөөрлийн талбайд өнөөдрийг хүртэл олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байгаа хэмээн шүүхэд мэдүүлжээ.

Учир нь 2009 оны 07-р сарын 16 өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой тэдний эзэмшиж буй газар нь дээрх хуулийн үйлчлэх хүрээнд багтаж байсан аж.

Тиймээс “Гацуурт” ХХК-иас уг газрыг ашиглаж чадаагүй гэж үзэж, нөхөх олговор авахаар холбогдох материалаа 2012 онд Засгийн газарт хүргүүлээд байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баяраа
Баяраа

зөв, Сарангэрэл сайн байна

Unshigch
Unshigch

Saidiin zuv.

Зочин.3
Зочин.3

Сарангэрэл нэг ч гэсэн сайн зүйл хийж. Овоо доо.

Иргэ
Иргэ

Сайд зөв ажил хийж.шүүхийн хулгайчууд цагдаа байсан хулгайч чин батад үйлчилнэ.

Иргэн
Иргэн

Сайд зөв ажил хийж.шүүхийн хулгайчууд цагдаа байсан хулгайч чин батад үйлчилнэ.

алтайн хүн муут
алтайн хүн муут

говь �##�тайн хүн муут чинбат гадаад дотоодод өриин сүлжээтэй сэлэнгэ буудай сангаас 3 тэрбум хусаад луу унжсан чөлөөт бөхииг б�##�ласан20 саяаар хүзүү сайтаас хөдөлмөриин баатар авсан ЕТГ н нэргүй дундаас нь хуссан охиноо 1сая доллараар сайд болгосон гүйсэн нь нутгиин амарбаясг�##�ан

Зочин
Зочин

Сайдын зөв гацуурт газар шороогоор тоглохоос өөр юм хийдэггүй

shagdar
shagdar

Mungu buhniig yldag ym ,odoo AN.n neriin umnuus erunhiilegchid uzee ylna ylna!!!

зочин
зочин

Сайд маш зөв шийдвэр гаргажээ. Анхан шатны шүүх яагаад Гацуурт-ын т�##�д шийдвэр гаргав.Хэн гэдэг шүүгч нар шийдэв банкны орлогын гүйлгээг ш�##�гаад үзэх хэрэгтэй!!!

Зочин
Зочин

Сарангэрэл сайд ер нь зов хун! Сайн шийдвэр гаргасан байна!!!!

;kkkkkkk
;kkkkkkk

Одоо охин нь сайд болсон буцаагаад одон юм авна даа.

Холбоотой мэдээ

Back to top button