Ж.Ганбаатар: “Автобус-III”-ын газрыг манай компани 20 тэрбум төгрөгөөр худалдаж авсан нь үнэн
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Зорчигч тээврийн нэгтгэл-3"-ийн газрыг 20 тэрбум, 200 сая төгрөгөөр худалдаж авсан гэгдээд буй. Энэ асуудлаар түүнээс тодрууллаа.
Тэрбээр “Автобус-III”-ын газрыг миний үүсгэн байгуулсан компани худалдаж авсан нь үнэн. 2015 оноос хойш дуудлага худалдаа нь 30 удаа болж байгаа юм байна лээ.
2019 оны зургаадугаар сарын 29-нд манай компани тус газрыг 20 тэрбум, 200 сая төгрөгөөр худалдаж авсан. 15 тэрбум төгрөгөөр дуудагдсан юм билээ.
Дуудлага худалдаанд оролцоод, өөрийнхөө мөнгөөр, бизнесийнхээ ашгаар авсан. Манайх аваад хэр хугацаа өнгөрсөн билээ. Бид хүлээсэн. “Автобус-III”-ынхан газраа дуудлага худалдаанд 2015 онд оруулснаасаа хойш автобусаа хаана байрлуулна гэж тооцсон юм бэ. Өнөөг хүртэл юу хийсэн юм бэ. Одоо тэгээд ажилчдаа турхируулаад байх юм.
“Автобус-III”-ын газар манай өмч, гэрчилгээ нь гарчихсан. 20 тэрбум төгрөгөө тушаачихсан. Нэг байгууллага талбайн хажууд 20 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаанд оролцоод шуугиулсан шүү дээ. Баатар болсон биз дээ. Би авахаар яагаад болдоггүй юм бэ. Надаас ямар өө хайгаад байгаа юм бэ.
Надаас авсан 20 тэрбум төгрөгөөрөө автобуснуудаа байрлуулах газар, талбайгаа шийдчихгүй өнөө хүрснийг хотын захиргаанаас асуу гэж “Автобус-III”-ын ажилчдад хэль. Би менежментийн гэрээгээр бус дуудлага худалдаагаар авсан. Цаашид ийм байвал төрийн дуудлага худалдаанд хэн оролцох вэ, хэн итгэх вэ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.