УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хахуулийн мөнгөө Ж.Ганбаатарын компанид шилжүүлж, байр авсан байжээ

Бусдаас авсан авлигын мөнгөө УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын хамаарал бүхий компанийн дансанд шилжүүлэн байр авсан дарга гурван шатны шүүхээр шүүгджээ.

Хэргийн тухай дэлгэрэнгүй өгүүлье.

-А.Мөнхтайван хахуульд авсан мөнгөө Ж.Ганбаатар сайдын эхнэрийн компани руу шилжүүлжээ-

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төслийн зохицуулагч асан А.Мөнхтайваныг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдон 2022 онд саатуулж байжээ.

Тэрбээр, "Сетунари" ХХК-ийн захирал Д.Энхтуяагаас 2018.12.14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн дугаартай дансанд эхнэр Д.Г гийнхээ нэрээр 264 сая төгрөгийн хахууль авчээ. Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022.05.04-ний өдөр “Сетунари” ХХК-ийн нягтлан бодогч Б.У-аар дамжуулан “Шангрила Молл” төвийн орчим 175 сая төгрөгийн хахууль авсан байна.

Улмаар УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын хамаарал бүхий “Камдер” гэх компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлж, “Энканто”-гоос байр худалдан авсан байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтдээ 450 сая төгрөгийн хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэгддэг аж.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төслийн зохицуулагч асан А.Мөнхтайван, Худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Б.Цэнд-Аюуш, "Сетунари" ХХК-ийн захирал Д.Энхтуяа нар яллагдагчаар татагдан, гурван шатны шүүхээр шүүгдсэн.

-А.Мөнхтайван элэг солиулах шалтгаанаар мөнгө авсан гэсэн ч, Ж.Ганбаатараас байр авчээ-

Нийслэлийн прокурорын газраас тэдэнд:

  • Эүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-1,2 Нийтийн албан тушаалтан хахууль авах/,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5-1 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Харин өгөлцөж авалцсан хахуулийн мөнгө компанийнх нь дансанд орсон Ж.Ганбаатар сайдын эхнэрийг энэ хэрэгт хамруулан шалгаагүй аж.

А.Мөнхтайван элэг шилжүүлэн суулгуулах эрүүл мэндийн шалтгаанаар Д.Энхтуяагаас 264 саяыг зээлж авсан гэж мэдүүлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргажээ.

Түүний эхнэр Д.Г “Энканто” хотхонд байр авахаар Д.Энхтуягаас 264 сая төгрөг зээлсэн. Эргүүлж төлөх зорилгоор цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан гэжээ.

-Хэргээ хүлээж торгуулсан ч, УДШ анхан шат руу буцаажээ-

Анхан шатны шүүх: Энэхүү авлигын хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023-09-08 болжээ. Шүүгч Л.Дарьсүрэн хахууль өгсөн болон авсан хүмүүсийг гэм буруутайд тооцсон ч, хөнгөн ял оноожээ. Хэрэг нь илэрч, ял авах нь тодорхой болонгуут хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлж, хоригдохгүйгээр торгуулаад өнгөрсөн байна.

  • А.Мөнхтайванд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг 2 жилээр хязгаарласан.
  • Б.Цэнд-Аюушт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгосон.
  • Д.Энхтуяад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон.

Давж заалдах шатны шүүх: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2024.01.24-ний өдрийн 136 дугаар шүүхийн магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Цэнд-Аюуш, Д.Энхтуяа нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Харин А.Мөнхтайваны үйлдэл нь “албаны чиг үүргээ хувийн зорилгод ашиглаж, албан үүрэгт нөлөөлөхүйц харилцаа бүхий этгээдээс хясан боогдуулах аргаар мөнгөн тусламж авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх ёстой” гэж дүгнэсэн байна.

УДШ: Эрүүгийн хэргийн танхимын Хяналтын шатны шүүх 2024.04.10-нд болж өнгөрчээ. Шүүгчээр Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нар ажилласан байна. Улмаар тэд тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн аж.


А.Мөнхтайваны хувьд хүний их эмч мэргэжилтэй. Шүүгдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байжээ. Тэрбээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан намтартай.

“Сетунари” ХХК Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаатай холбоотой гэгддэг аж. Түүнийг Эрүүл мэндийн сайд болох үес байгуулагдаж байсан. 2012 оны хоёрдугаар сард Эрүүл мэндийн сайдаас буух үед “Сетунари” эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хамгийн том нийлүүлэгч болж чадсан. Тус компани “Анлимитед интеллиженс” ХХК/РД: 6103383/-ийн хувьцааг эзэмшдэг. “Бонавита”, “Транс континентал” ХХК, “Магнуссентурион констракшн” ХХК гэсэн охин компаниудтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2024 09:08

ОРГИЛЫН ГАНБААТАР ЦААНААС НЬ УДИРДААД МӨНГӨ ХУЛГАЙЛУУЛЖЭЭ МОНГОЛ УЛС ХУЛГАЙЧ НАРААР ТОЛГОЙЛУУЛЖ ТЭД НАР НЬ ӨНДӨРЛӨГТ ГАРЧИХААР ҮНЭНДЭЭ ДИЙЛДЭХГҮЙ ЮМ.

Зочин
Зочин
5 сар 17, 2024 09:28

Хонгилын шүүгч нар ажлаа үнэхээр сайн хийх юмаа олигархиуд ингээд шүүх засагл�##�ыг нэгэнт гартаа бүрэн оруулж чадсан болохоор жирийн иргэдэд гадаадад цагаачлан амьдрахаас өөр сонголт яаж ч байхав дээ

Зочин
Зочин
5 сар 17, 2024 09:33

Хагас тэрбумын авилга авдаг, 10 хүрэхгүй саяар торгуулаад өнгөрдөг ч байх шиг

Zochin
Zochin
5 сар 17, 2024 09:38

Setunari gdg kompaniig sain shalgaarai ih yum garna shu songuuliin ih yum ursaj bga shu .......shuugch nariig bas sain shalgah heregtei

Зочин
Зочин
5 сар 17, 2024 09:41

Эрх тэгш хууль хаана оршино вэ? Хэнд үйлчилнэ вэ хуультай орон биздээ

Зочин
Зочин
5 сар 17, 2024 09:43

муу юманд тархи нь ажиллахдааа гүү бас сайн хүмүүс шүү

Зочин
Зочин
5 сар 17, 2024 09:49

Булай булай

Дэл
Дэл
5 сар 17, 2024 09:51

Hog

Зочин
Зочин
5 сар 17, 2024 10:00

Шударга бус зүйлийг хэзэээ ч өршөөдөггүй хуультай болохсон

Зочин
Зочин
5 сар 17, 2024 10:54
Reply to  Зочин

Тэгэж хэлэхээр чинь АН-ынхан " коммунизм рүү орох гээд байгаа юм уу ? " гэдэг биз дээ.

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 18, 2024 13:49
Reply to  Зочин

Энэ хулгайч чинь МАНын төлгөн коммунист шүү дээ .Оргилын Ганбаатартай хуйв�##�дсан байна

Зочин
Зочин
5 сар 17, 2024 10:00

Арай2

Зочин
Зочин
5 сар 17, 2024 10:16

Хууль дүрэм ийм хүмүүсд л үйлчлэх ёстой биздэээ шударга хууль гэж бна уу?

Зочин
Зочин
5 сар 17, 2024 10:17

Луйварчид

Зочин
Зочин
5 сар 17, 2024 10:24

Авилгачин Мөнхтайван. Энд тэнд захир�##� дарга хийгээд явдаг жинхэнэ авилгачин. Мянганы сорилтын санд төслийн авилгачин захир�##� байсан

шаабар
шаабар
5 сар 17, 2024 10:34

Эрүүл мэндийн сайдууд эм, вакцин, эмнэлэгийн багаж төхөөрөмжтэй холбогдоод эхлэвэл авилга, хулгай болж хувирдаг жамтай. Тэр л жамаар бас замаар �##�хсан бололтой юм. Шун�##� гэж ямар ч хүнийг 360 хэм өөрчилж чадах аймшигтай:

Ч.Өнөрбаяр
Ч.Өнөрбаяр
5 сар 17, 2024 22:00
Reply to  шаабар

С.Ламбаа эрүүл мэндийн сайд хийж овоохон мөнгө цохьсон гэдэг гавъяат хулгайч Ламбаа гуай одоо айх бодох юмгүй том гэдсээ илээд наг наг хөхөрч хэвтэнэ гэсэн чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг үнэн юмдаа

Зочин
Зочин
5 сар 17, 2024 10:35

Шун�##� гэж хүнийг ийм танигдахааргүй болгох юмдаа харамс�##�тай юм

Хоньчин
Хоньчин
5 сар 17, 2024 10:39

Бүгдийг нь махан толгойг нь авдаг хаантай болж байж л монгол улс улс болох юм байна .

Зочин
Зочин
5 сар 17, 2024 11:03

Ийм хүмүүс ядахнааа үлдэх үр хүүхэддээ боддоггүй юм байхдааа

Ккккк
Ккккк
5 сар 21, 2024 14:42
Reply to  Зочин

Үлдэх үр хүүхдийг нь бид ил болгоод хүлээж авахгүй л болчихъё. Япончууд шиг. Тэр л том шийтгэл биз дээ.

Зочин
Зочин
5 сар 17, 2024 16:45

Чаваа�####�аа нам дагасан өлөн хулгаачууд хэдии болтол авилг�##� хулгаагаар хагартлааа баяжиж м�##�ын хулгаач хүртэл 5 жил гээ биздээ гэтэл энэ бузар хүүрүүд ямарч ялгүй шахууу баяжаадл үлддэг боллооо арайрл шудрага бус юмдаа ул ш�##� чацагууд гээд нэрлээд баых нь зөв юм даа чавааа хэзээ нэг өдөр шудрага хууль шүүүх иргэдтэй болох байлгүй л�##�руудааа

Зочин
Зочин
5 сар 17, 2024 18:34

Новш эх орны гайнууд.

Зочин
Зочин
5 сар 18, 2024 05:38

Авлигын хэргийг ингэж нигүүлсэнгүй шүүж байхад авлига гаар�##�гүй яахав дээ

Зочин
Зочин
5 сар 18, 2024 06:49

ЭНЭ ГАНБААТАРЫН ЭХНЭР НЬ БАС ХУЛГАЙЧ, ЭНЭ СОНИН МУУХАЙ Ж. ГАНБААТАР ГЭЖ ХУЛГАЙЧИЙГ ДАХИН БҮҮ СОНГО ХЭНИЙГ ТОЙРСОН ОРГИЛЫНХОН ЁСТОЙ МУУХАЙ ЁРЫН ХҮМҮҮС ОРГИЛ ХУДАЛДААНХАХ ГЭСЭН ШҮҮ МАШ МУУХАЙ ЗҮГЭЭР ДЭЭР ҮЕИЙН ХАРГИС ФЕОДАЛУУД

иргэ
иргэ
5 сар 18, 2024 16:32

Тэгээд бүгдийг л цагаатгах юм энэ шүүх ...Ингэж шударга ёс тогтох уу

Зочин
Зочин
5 сар 18, 2024 22:50

Ганбаатар ч мэдээгүй л байх л даа, �######�уул, тийм үү?

Зочин
Зочин
5 сар 19, 2024 09:31

Авилгачин луйварчдад ээлтэй монголын төр, хууль шүүх. Маш шийдэмгий эрс шинэчлэл хэрэгтэй байна Ийм байхад монголд авилгачид гэр хорооллын задгай жорлонгийн өт шиг үржихгүй яах вэ дээ.

Зочин
Зочин
5 сар 19, 2024 16:31

Ганбаатар эхнэртэйгээ нийлсэн хулгайч л байна. Монголын хууль засагл�##� ийм дампуу шүү дээ

Зочин 132..
Зочин 132..
5 сар 20, 2024 17:08

Энэ шүүгчдийн шүүсэн хэргийг нэр устай нь ингэж гаргаж байв�##� шударга ёсонд нийцнэ. Бүгдэд ил бол шүүгчид нь хариуцлага тооцоход ч амар.

Зочин
Зочин
5 сар 21, 2024 11:37

Хонгилын шүүгч нар чинь байж л байгаа юм б на шүү

Зочин
Зочин
5 сар 21, 2024 13:40

Наад төслийн багынхан чинь бүгд авилгач шдээ хөгшин даргадаа хамаг ялаа үүрүүлээд явуулж дээ ард нь тн нь байгаа

Уншигчуншигч
Уншигчуншигч
5 сар 21, 2024 14:38

Байр авахад Ганбаатар гишүүн ямар хамаатай юм танайд хоноё нэвтрүүлгээр гарахдаа компаний ажилдаа оролцоогүй удаж байна гэж ярьж байсан

Эрдэнэ
Эрдэнэ
5 сар 22, 2024 12:57

Хог шаарнууд

Холбоотой мэдээ

Back to top button