НИЙГЭМ
“Гэрийн тусгаарлалтад байгаа батлагдсан 373 тохиолдлыг өрхийн эмч хянаж байна”

Эрүүл мэндийн яамны хурлаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ:
"Коронавирусийн халдвар авч хөнгөн өвчилсөн иргэдийг тэдний хүсэлтээр гэрээр нь тусгаарлаж байгаа. Өнөөдрийн хувьд батлагдсан 373 тохиолдлын иргэдийг гэрээр нь тусгаарлаж байна. Тусгаарлалтад буй иргэдийг өрхийн эрүүл мэндийн эмч нар хянаж байгаа. Иймд иргэд ухамсартай байж, гэрийн тусгаарлалтын горимыг сайтар мөрдөхийг хүсэж байна” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.