ЭРҮҮЛ МЭНД

Гэртээ эмчлүүлж буй иргэдийг утсаар хянаж, витаминыг нь өөрсдөөр нь авахуулж байна

Коронавирусийн халдвар нийслэл болон орон нутагт кластар хэлбэрээр тархаж, өдөрт 200-300 тохиолдол бүртгэгдэж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор бэлдсэн орнууд дүүрч, эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ авах багуудын ачаалал нэмэгдэж, халдвартай иргэн бүрд хүрч үйлчлэх боломжгүй боллоо.

Үүнийгээ ч ЭМЯ-наас зарлаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ удаж очих магадлалтай болсон тул тэвчээртэй байхыг иргэдэд сануулж эхэлсэн. Оро хүрэлцэхгүйгээс хөнгөн хэлбэрээр өвдсөн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж эмчилж эхлээд байна. Өчигдөр буюу энэ сарын 25-ны 11:00 цагийн байдлаар  манай улсад коронавирусийн халдвар авч гэртээ тусгаарлагдаж, эмчлүүлж буй хүний тоо 373 болсныг ЭМЯ-наас мэдээлсэн.

 Гэтэл үзээс хойш Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодруулахад бүр зөрүүтэй тоон мэдээлэл өгсөн. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол болох 600 гаруй, ойрын хавьтал 2900 гаруй хүн гэрийн тусгаарлалтад өрхийн эмч нарын хяналт, ажиглалтад байна. АШУҮИС-ийн хоёрдугаар дамжааны 733 резидэнт эмч, нийслэлийн төвийн дүүргүүдийн 140 гаруй ӨЭМТ-д ажиллаж байгаа” хэмээсэн юм.

Өнөөдөр энэ тоо мэдээж нэмэгдсэн. ЭМЯ-наас мэдээлэл хийхдээ гэртээ эмчлүүлж буй хүмүүсийн тоон мэдээллийг хэлэхээс биш тэдэнд ямар эмчилгээ үзүүлж, хэрхэн хяналт тавьж буй талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа  юм. Тиймээс бид гэрээр халдварт цар тахал эмчилж буй үйл явцыг олон талын эх сурвалжаас тодруулан мэдээлэл хүргэж байна.

ХӨСҮТ: ГЭРЭЭР ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА ИРГЭДИЙГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ХЯНАЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэнгээс авсан мэдээллээр халдварын хөнгөн, шинж тэмдэггүй иргэдийг эмнэл зүйн нөхцөл байдал, амьдарч байгаа орчин нөхцлийг нь харгалзан үзэж, өөрийнх нь хүсэлтээр гэрт нь тусгаарлаж байгаа. Тусгаарлагдсан иргэдэд ЭМЯ ХӨСҮТ, НЭМГ хамтран тухайн хорооныхоо түвшинд өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжин өдөр тутмын хяналт хийж байна. Гэртээ тусгаарлалтад байгаа хүмүүс дахин шинжилгээ өгөх шаардлагагүй. Халдвартай иргэний ойрын хавьтлуудын шинжилгээг Өрхийн эрүүл мэндийн төвөөс багууд очиж байгаа. Гэртээ тусгаарлагдаж байгаа бол шинжилгээний хариу ямар гарахаас үл хамааран 14 хоногийн тусгаарлалтын зайлшгүй дуусгана. Халдвар асар хурдацтай тарж байгаа энэ үед хариу арга хэмжээний багийн нөөц бололцоо хязгаарлагдмал байна. Тиймээс шинжилгээ авах хугацаа оройтох асуудал гарч байгаа. Гэрийн тусгаарлалтад зайлшгүй байх учраас тэвчээртэйгээр гэртээ дэглэм сахихыг анхааруулж байна” гэв.

ӨЭМТ: ГЭРТЭЭ ТУСГААРЛАГДСАН ИРГЭДИЙГ УТСААР ХЯНАНА, ГЭРИЙНХ НЬ ҮҮДЭНД ОЧООД САХИНА ГЭЖ БАЙХГҮЙ

-Гэрээр эмчлүүлж буй иргэдийг хэрхэн хянаж байгаа талаар хоёр ч өрхийн эмнэлэгтэй холбогдож тодрууллаа.

-Коронавирусийн халдвар тусаад гэртээ эмчлүүлж байгаа иргэдийг хэлхэн хянаж, эмчилж байгаа юм бэ?

-ӨЭМТ-ийн эмч нар гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэд хэдэн чиглэлээр үзүүлж байна. Тухайлбал, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдтэй өдөрт хоёр удаа цахимаар холбогдож, эрүүл мэндийн байдал, биеийн халуун болон биед гарч байгаа өөрчлөлтийг асууж байна. Мөн архаг хууч өвчтэй, илүүдэл жинтэй, ахмад настан зэрэг иргэдийг ӨЭМТ-ийн эмчийн шийдвэрээр гэрийн өдрийн эмчилгээнд хамруулна.

-Гэрээр нь очихгүй, зайнаас утсаар харьцаж байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Хэрвээ тухайн хүний биед ямар нэг өөрчлөлт гарч, элдэв шинж тэмдэг нь хүндрэх байдал ажиглагдвал бидэнд яаралтай мэдэгдэх ёстой. Тэр тохиолдолд бид очиж үзнэ. Харин хөнгөн байдлаар өвдөөд,хүндрэхгүй бол 10-аад хоног цахимаар, утсаар холбоотой байна.

-Халдвартай иргэд хариуцлага алдаад гэрээсээ гарах тохиолдол гарвал яах юм бэ?

-Бид үүдэнд нь очоод сахиад зогсож байна гэж байхгүй. Халдвартай байж гэрээсээ гарч, өөр хүмүүсийг эрсдэлд оруулах эсэх нь тухайн хүний ухамсрын л асуудал.

-Орон сууц, монгол гэрт тусгаарлагдах өөр өөр асуудал. Тухайлбал монгол гэрт тусгаарлавал гэр бүлийн гишүүд нь яах юм бэ?

-Нэг өрөө байр, нийтийн байранд амьдардаг, гэртээ 5-аас олуулаа амьдардаг бол халдвар авсан хүмүүсийг эмнэлэгт тусгаарлана. Харин орон сууц нь хоёроос дээш өрөөтэй, гэртээ цөөхүүлээ амьдардаг, бүгд халдвар авсан бол гэрт нь тусгаарлана. Гэх мэт тухайн айлын нөхцөл байдал, биеийн байдал зэргийг харгалзаж, харилцан адилгүй шийдвэрүүд гаргаад явна. Мөн  биеэ тодорхойлох чадварыг харна. Өөрийн биед гарч өөрчлөлтийг эмнэлгийн байгууллага болон бусдад мэдээлэх чадвар байгаа эсэхийг харна” гэлээ.

ГЭРТ ТУСГААРЛАГДАЖ БУЙ ИРГЭН С: С,D ВИТАМИНАА ӨӨРСДӨӨ АВЧ УУ ГЭСЭН

“Нөхөр бид хоёр монгол гэртээ тусгаарлагдаад тав хонож байна. Манай нөхөр халдвар аваагүй. Би халдвар авсан. Нөхөр бид хоёр гэртээ байнга цэвэрлэгээ хийж, хоорондын зайгаа сайн барьж байгаа учраас нөхөр маань одоогоор халдвар аваагүй байна.

Өөрсдөө саналаараа гэртээ тусгаарлагдана гэж гарын үсэг зураад зөвшөөрсөн. Манай найз бас халдвар аваад эмнэлэгт хэвтэж байгаа. Цаанаас нь эмчилгээ гэж витамин C,D өгч байгаа гэсэн. Бид хоёрыг өөрсдөө мөнгөөрөө витамин C,D, вирусийн эсрэг эм ав гэсэн учраас 100 мянгаар авсан. Өрхийн эмнэлгээс өдөрт нэг удаа яаж байна гэж чатаар асууж байгаа. Уг нь гэрээр өөрсдөө тусгаарлагдаж байгаа иргэддээ улсаас өгч, эмнэлэгт эмчлилж байгаа хүмүүстэйгээ адил эм, витаминаа өгөх хэрэгтэй шүү дээ. Гэрээр тусгаарлагдаж, өөрсдийгөө эмчилж байгаа хүмүүст улсаас ямар нэг олговор олгохгүй гэж ЭМЯ-наас ярьсан байна билээ. Хоол ундыг маань хүүхдүүд дөхүүлж өгөөд, хашааны гадна тавиад буцаж байна” гэлээ.

ГЭРТ ТУСГААРЛАГДАЖ БУЙ ИРГЭН Б: ӨРХИЙН ЭМНЭЛГЭЭС УТСААР Л ХОЛБОГДОЖ БАЙНА

Би найзтайгаа, найзынхаа аав ээжтэй хамт амьдардаг. Халдвар авсан хүний нэгдүгээр хавьтал болж таараад шинжилгээ өгөхөд батлагдсан. Бид дөрвүүлээ халдвар авсан байсан учраас ХӨСҮТ-ээс шууд гэрт нь тусгаарлана гэсэн. Манай найзын аав ээж нь 50 гаруй насны хүмүүс байгаа. Бидэнд ямар нэг шинж тэмдэг илрээгүй, зүв зүгээр байна. Эмчилгээ гэж витамин C,D, вирусийн эсрэг эм уу гэсэн. Ууж байгаа. 10-аад хоногийн дараа эдгэрчихнэ гэж хэлсэн. Өрхийн эмнэлгээс өдөр бүр залгаад, видео колл хийгээд биеийн байдал асуугаад байгаа. Таньдаг хүмүүсээрээ хоол ундаа авхуулаарай гэсэн. Хашаандаа бол чөлөөтэй явж байгаа. Гарч болохгүй. Хашааны гадна тусгаарлагдаж байгаа гэсэн тэмдэг наахгүй байгаа юм билээ.

НЭМГ: ГЭРТЭЭ ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭД ХҮНДЭРВЭЛ ОЧИЖ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ БАГУУД БЭЛЭН БАЙНА

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.

Иргэдийг гэрт нь тусгаарлаж эмчлэхдээ өрхийн эмнэлгээс хяналт тавина гэсэн. Гэхдээ өдөр тутам утсаар л ярьж байгаа юм байна. Хүндэрвэл очиж эмчилгээ үйлчилгээ үзүүлэх бэлэн байдалтай байгаа юу?

Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах үүднээс явуулын лаборатори ажиллуулж байгаа. ЭХО, зүрхний бичлэг, рентген оношилгоо, лабораторийн шинжилгээ хийх явуулын багийг өрхийн эмчийн захиалгын дагуу тухайн иргэний гэрт очиж, тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.НЭМГ-ын даргын тушаалаар найман төрөлжсөн мэргэжлийн зөвлөх зэрэгтэй эмч нарын багийг гаргаж, ӨЭМТ-ийн эмч нартай хамтран ажиллуулж байгаа.

-Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэд өөр дүүрэг рүү шилжих зайлшгүй шаардлага гарвал хэрхэх вэ?

-Халдвартай иргэн болон ойрын хавьтлуудыг ердийн машинаар тээвэрлэж болохгүй учраас товлосон захиалгын дагуу тухайн иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, тусгай зориулалтын автомашинаар 09:00-21:00 цагийн хооронд нэг дүүргээс нөгөө дүүрэгт зөөвөрлөнө. Мөн тухайн өрхийн эмчээс нөгөө дүүргийн өрхийн эмчийн хяналтад шилжүүлэх зохион байгуулалтыг хийж байна.

-Давтан шинжилгээ хийж байгаа юу?

-Ойрын хавьтлуудын давтан шинжилгээг манай тандалт, шуурхай удирдлагын нэгж хийдэг. Өрх, дүүрэг болгон дээр 1-2 автомашиныг ажиллуулж байна. Хамгаалах хувцас хэрэгсэл өмссөн 4-5 хүний баг товлолт хуваарийн дагуу тандалт, шинжилгээ хийж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-26 09:34

Ядаж эмээ авах гээд гардаг юм байгаа биздээ

Irgen
Irgen
2021-03-26 09:49

hen negentei gee holbogdood avch bolno shuu dee odoo busad tai hariltsah asuudal gyi hungun bolhoor gert ne bailga baigaa baih aa ER ne gaigyi bol ter ne deer

Зочин
Зочин
2021-03-26 15:32

зай бариад маскаа зүүгээд гараа ариутгаад явж байгаа хүмүүс х�##�двар аваргүй байгаа �##�батай юм шиг х�##�двар авсан хүмүүс эм тариагаа өөрсдөө авах нь зөв ханиад хүрсэн хүмүүс эмээ өөрсдөө л авдаг

Зочин
Зочин
2021-03-26 15:51

Бусад улсууд гэртээ эмчлүүлж бгаа иргэддээ мөнгөн тусламж үзүүлж бхад 14 хоногын эмийг нь улсаас үнэгүй олгоод өгчих ёстойшдээ. Өвдсөн, ажил эрхлэж амьдр�##�аа тэтгэх боломжгүй, орчиндоо х�##�двар тархаах боломжтой гээд харж үзэх нөхцөл биш гэж үү. Энэ нийгэмд х�##�дварт өвчинд өртсөн нь хүртэл хохирол биш гэжүү.

zochin
zochin
2021-03-26 20:55

4 sayar emchluuleegui bhad yadaj emiig ni 100 tsaasaar avaad ugmuur yumdaa

Зочин
Зочин
2021-03-26 21:23

Iim baij 8 sayaar emchilsen geed tusuv avdag gejuugaa. Er ni turiin buruugaas bolj haldvar tarsan yum chin haldvar avsan irgeded ter 8 sayasaa 1 saya-g ughud yadag bainaa. 1 tsaas uguhgui uursduu 100% idej baigaam baihdaa

Холбоотой мэдээ

Back to top button