ДЭЛХИЙ

Царай таних програм амны хаалтын цаанаас таньдаг болжээ

Ухаалаг утасны царай таних систем масктай байгаа үед ажиллаж өгдөггүй билээ. Гэхдээ амны хаалттай байлаа гээд тус систем хүний царайг таньж чадахгүй болно гэсэн үг биш юм.

Өнгөрсөн жил цар тахлын улмаас дэлхий даяар хүмүүс амны хаалт зүүж эхэлсэн нь царай таних системүүдэд томоохон хүндрэл учруулжээ. Амны хаалт зүүснээр царай таних зориулалттай алгоритмуудын үр дүн буурах нь мэдээжийн зүйл билээ. Стандарт, технологийн үндэсний хүрээлэн зах зээл дээрх 89 царай таних алгоритмыг шалгаж үзээд амны хаалттай байхад тэдгээр програмын алдах магадлал 5-50 хувиар нэмэгддэг гэдгийг илрүүлсэн байна.

Харин зарим царай таних технологиуд амны хаалттай байсан ч өндөр үр дүнтэй таних чадвартай байдаг аж. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам нэгдүгээр сард судалгаа явуулж амны хаалттай байхад 96 хувийн үр дүнтэй нүүр таньдаг систем илрүүлсэн аж.

Цар тахлын өмнө ч гэсэн амны хаалттай байхад царай таних чадвартай програмыг хөгжүүлж байжээ. Япон улсад харшлын улмаас амны хаалт зүүдэг хүмүүсийн нүүрийг танихаар 99.9 хувийн нарийвчлалтай програм бүтээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button