ДЭЛХИЙ

Билл Гейтс: 2020 оны сүүлээр амьдрал хэвийн байдалдаа орно

“Microsoft” компанийн үүсгэн байгуулагч, филантропич Билл Гейтс 2022 оны төгсгөл гэхэд “КОВИД-19”-ийн вакцины тусламжтай амьдрал хэвийн байдалдаа орно хэмээн таамаглажээ. Тэрбээр “Gazeta Wyborcza” нэртэй Польш сонинд ярилцлага өгөхдөө “2020 оны төгсгөлд бид хэвийн байдалдаа бүрэн орох байх” гэсэн байна.

Мөн Гейтс хэдэн долоо хоногийн өмнө “Clubhouse” дээр ярилцлага өгөхдөө хүмүүс энэ жилийн хавар, зун зан байдлаа мэдэгдэх хэмжээнд өөрчлөх хэрэгтэй гэжээ.

Ноён Гейтс 2014 онд “Microsoft” компанийн захирлын суудлаас буусан бөгөөд тэрбээр “Bill&Melinda Gates” сангаараа дамжуулж 1.75  тэрбум ам.долларыг сайн дурын аян зарцуулсан байна. Үүнээс 250 сая ам.долларыг шинэ вакцин бүтээхэд өгчээ. Мөн тус сан “Covax” хөтөлбөрт 156 сая ам.доллар хандивласан байна.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button