УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Б.Жавхлан: Энэ эрчээрээ явбал гурван сарын дотор 3 хувийн хүүтэй зээлийг олгож дуусна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар ажлын байрыг хадгалах 3 хувийн хүүтэй зээл олголтын явцтай танилцаж, ХААН банк дээр ажиллалаа.

Энэ үеэр Сангийн сайд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Уг зээлийн хүрээнд бид 2 их наяд төгрөг гаргана. Зээл олгож эхлээд 21 хоног болж байна. Одоогоор 73 тэрбум төгрөгийг 500 гаруй ААН-үүдэд хүргээд байна. Энэ эрчээрээ явбал гурван сарын дотор зээлээ бүрэн олгож дуусна гэж тооцож байна. Бичил бизнес эрхэлдэг 15 мянган иргэн, 4-5 мянган ААН-ид энэ зээл очно гэж харж байгаа.

Шалгуурын хувьд төрийн зүгээс тавьж буй ганцхан шалгуур нь НӨАТ төлөгч байх.  НӨАТ төлөгч болж чадаагүй байсан ч зээл хүсэхийнхээ өмнөх өдөр нь бүртгүүлээд орох боломжтой” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button