ЭДИЙН ЗАСАГ

Ирэх долоо хоногт дараах чиглэлээр Монголын тал “Рио Тинто”-той хэлэлцээр хийнэ

Ерөнхий сайдын байгуулсан Ажлын хэсэг “Рио Тинто” группийн төлөөлтэй хийх хэлэлцээр ирэх долоо хоногоос эхлэх юм байна. Энэ талаар Монгол талын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар өнөөдөр /2021.03.26/ мэдэгдлээ.

Хэлэлцээрийн хүрээнд ярих асуудлуудаа ажлын хэсэг дээр боловсруулж буй бөгөөд ирэх долоо хоногийн эхээр Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж, хэлэлцээрийн удирдамжийг батлуулах аж.

Хэлэлцээрийг дараах гурван шаттай явуулахаар төлөвлөөд буй талаар Х.Нямбаатар сайд ярилаа:

  • Нэгдүгээрт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах
  • Лондонгийн Арбитрын шүүх дээр хэлэлцэгдэж буй татварын маргаантай холбоотой асуудлыг цэгцлэх
  • 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийгдсэн 15 гэрээний тодорхой зүйл заалтуудад өөрчлөлт оруулах замаар УИХ-ын 92-г тогтоолын хэрэгжилтийг хангах.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button