Нийгмийн

“Капитал” банк дампуурсан ч найдваргүй зээлдэгчдээсээ мөнгөө нэхсээр байна

2019.04.08-нд Монгол банкнаас “Капитал” банкыг Төв банкны тухай, Банкны тухай хуулийн дагуу Капитал банкинд зохих арга хэмжээ авсан ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон гэж үзэж, албадан татан буулгах шийдвэр гаргасан байдаг.

Тус банкыг дампуурснаа сүүдэлтэй олон олон харилцагчид, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын мөнгөө хадгалуулж байсан НДЕГ хохирч үлдсэн юм. Харин эл дампуурал тус банкнаас зээл авсан байсан зээлдэгчдэд зол болсон бололтой.

Авсан зээлээ төлөхгүй, луу унжиж, тус банкны эрх  хүлээн авагчтай шүүхдэж буй зээлдэгчид цөөнгүй байгаа аж. Тэдний нэг нь “ЭЛБТ” ХХК юм.

Капитал банкны эрх хүлээн авагчийн зүгээс дээрх компаниас зээл болон зээлийн хүү нийлсэн 190 сая төгрөг нэхэмжилж, шүүхэд ханджээ. “ЭЛБТ” ХХК “Капитал” банкнаас 2015 онд бизнесийн зориулалттай зээл авсан бөгөөд 2016 оны есдүгээр сараас эхлэн үндсэн зээлийн төлөлт огт хийгээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс эл хэргийг “Капитал” банкны эрх хүлээн авагчийн талд шийдвэрлэжээ. Тодруулбал нэхэмжилсэн 190 сая төгрөгөөс 182 сая төгрөгийг нь “ЭЛБТ” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Харин үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн “ЭЛБТ” ХХК Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх хурал энхэ сарын 16-нд товлогдсон байсан ч хойшилсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ндхөрөнгө эмд хөрөнгө идсэн энэ авгай түүний төрөл төрөгсөд үнхээр ичмээр

Зочин
Зочин

тэгээд нэхэхгүй байх ёстой юм уу,эргүү бурмаа вээ

зочин
зочин

үнэхээр найдвргүй зээлдэгч нараас болж банк дампуурсан нь үнэн манайхан мөнгө зэээлэхээрээ эргэж төлдөггүй сонин зах зээлийн хуулиа мэддэггүй бүдүүлэг хүмүүс шүү дээөөрсдөө зээл төлөх чадваргүй байж худ�##� баримт бүрдүүлж зээл авдаг

Золбин ардчиллыг булшлагч
Золбин ардчиллыг булшлагч

Яахаараа 190 саяыг авчихаад 182 саяыг эргүүлж төлөх ёстой гэж. Ямар даварчихсан хулгайчууд вэ?. Шууд цаазлаад байр хөрөнгийг нь хурааж капит�##� банкийг түүгээр дамжуулан улсыг хохиролгүй болгох ёстой.

Зочин
Зочин

Zeelee avah l yostoi, tegeed hadgalamj ezemshigchdiig hohirolgui bolgoh heregtei

Зочин
Зочин

Davarsan muu nowsh ve tgvl bugd l shuuhdeye

Зочин
Зочин

ндс БА эмд САНГИЙН 340 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАНДЛЫГ ЭНЭ БАНК БОЛОН С. ЭХДЭНЭЭР ТӨЛҮҮЛЖ ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛЭХ ЁСТОЙ ШҮҮ. БИДНИЙ ТӨЛСӨН МӨНГӨ ШҮҮ ИРГЭДИЙН НИЙГМИЙН БАТАЛГААТ ХУРИМТЛАЛЫГ ЭНЭ ЗАЛЬТАЙ ЭГЭЭДҮҮД ЗАВШИХ ЁСГҮЙ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button