ДЭЛХИЙ

Японы ирээдүйтэй улс төрч телевизийн од бүсгүйтэй гэрлэхээр болжээ

Японы эрх баригч Либерал Ардчилсан намын хууль тогтоогч Шинжиро Коизуми телевизийн нэртэй хөтлөгч бүсгүй Кристел Такигаватай гэрлэхээр болсноо өнөөдөр /2019.08.07/ зарлалаа.

38 настай Шинжиро нь Японы ерөнхий сайд асан Жүничиро Коизумигийн хүү бөгөөд парламентад дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй ирээдүйд ерөнхий сайд болох магадлалтай улс төрч юм.

Түүнтэй амьдрал зохиож буй 41 настай Кристел Такигава нь франц эцэгтэй, япон эхтэй эмэгтэй бөгөөд олон гадаад хэлтэйгээрээ алдартай хөтлөгч гэнэ. Тэрээр Токио хот 2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар нэр дэвшихэд Япон улсын саналыг танилцуулах үүргийг гүйцэтгэж байна.

Хосууд ирэх жил хүүхэдтэй болох гэж байгаагаа сэтгүүлчидтэй уулзахдаа зарласан байна. Өнөөдөр тэд ерөнхий сайд Шинзо Абэд бараалхаж, гэрлэх болсноо дуулгажээ.

Абэ хосуудад баяр хүргээд өөрөө гэрлэхдээ тухайн үед ерөнхий сайд байсан эцэг Коизумид мөн ингэж дуулгаж байснаа дурссан байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
1 сар 13, 2020 02:20

Generique Propecia 2011 Viagra Buy [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cialis Pharmacie Sans Ordonnance Cialis Kaufen Deutschland Viagra

Холбоотой мэдээ

Back to top button