ДЭЛХИЙ

Дэлхийд “Apophis” солир ирэх 100 жилд аюул учруулахгүй

НАСА 2014 онд “Apophis” солирхыг анх илрүүлээд дэлхийд хамгийн аюултай солируудын нэг хэмээн дүгнэсэн. Тус солирыг 2029 болон 2036 онд дэлхийтэй ойрхон зөрнө хэмээн тооцоолж байсан ч эрдэмтэд дахин тооцоо хийж тэдгээр жилүүдэд  “Apophis” аюул учруулахгүй хэмээн үзжээ. Харин 2068 онд тус солир бидэнд аюул учруулах магадлалтай байсан аж.

Тэгвэл НАСА баасан гарагт (2020.03.26) шинээр дүн шинжилгээ хийж “Apophis” солир ирэх 100 жилд аюул учруулахгүй хэмээн мэдэгджээ. Дэлхийтэй ойр обьектүүдийг судалдаг НАСА-ийн эрдэмтэн Давид Фарноккиа “Бидний тооцоо ирэх 100 жилийн турш дэлхийтэй өрсөлдөх эрсдэл байхгүй гэдгийг илтгэж байна. Ийм учир 2068 онд тус солир дэлхийтэй мөргөлдөх боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна.

“Apophis” солирыг Египетийн харанхуйн бурхнаар нэрлэсэн бөгөөд тус солир 340 метрийн урттай аж.  Гуравдугаар сарын 5-ны өдөр “Apophis” дэлхийтэй 17 сая километрийн зайтай өнгөрсөн байна. Эрдэмтэд тус завшааныг ашиглан дахин тооцоо хийж 2068 онд дэлхийд аюул учруулахгүй хэмээн үзжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button