ДЭЛХИЙ

Танзанийн ЭМ-ийн сайд Covid-19-өөс вакцин биш өөрийнх нь хийсэн шейк хамгаална гэжээ

Танзани улсын Эрүүл мэндийн сайд Дороти Гвахима иргэдээ коронавирусээс татгалзахыг уриалж, оронд нь нимбэгний шейк уухыг зөвлөжээ.

Ингэхдээ тэрбээр коронавирусийн эсрэг вакциныг улсаа оруулж ирэх бодлого баримтлахгүй гэж хэлсэн байна. Тэгээд хэвлэлийн бага хурлын үеэр нимбэг, цагаан гаа, сармис хэрчин бутлаад шейк хийж үзүүлжээ. Дараа нь уг шейкээ яамны албан тушаалтнуудын хамт хэвлэлийнхний өмнө уусан байна.

Танзанид өнөөдрийн байдлаар халдварын 503 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний 21 нь нас барсан бол 183 нь эдгэжээ.

https://www.youtube.com/watch?v=aba_Dq_CRnI

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button