Нийгмийн

Г.Амгаланбаатар: Коронавус туслаа гээд хүмүүс дөлж, нулимж магадгүй гээд ил гардаггүй юм байна шүү

УДЭТ-ын жүжигчин, найруулагч Г.Амгаланбаатар коронавирус тусаад эдгэрчээ.

Тэрбээр эмчилгээнийхээ талаар “Гуравдугаар сарын 6-нд УДЭТ-т тоглогдсон “Анна Каренина”-гийн үеэр манай жүжигчийн нэгээс халдвар илэрлээ гэж сандаргаад бид тоглолтоо шууд зогсоосон. Жүжигчдээ шууд гаргаад, жүжигчин, уран бүтээлчид гэх мэт 112 хүн тусгаарлагдсан. Миний шинжилгээний хариу эерэг гарч, ХӨСҮТ, ОБЕГ, ЦЕГ-аас мэдэгдэж, явсан маршрутын талаар мэдээлэл авсан. Энэ талаар анх сонсоод их шоконд орсон. Би гуравдугаар сарын 6-нд шинжилгээ өгөнгүүтээ гэрийнхээ үүдэнд өөрийгөө тусгаарласан. Тэгж тусгаарласны үр дүнд эхнэр, гурван хүүхдээс минь халдвар илрээгүй.

Коронавирус тусаад гэрийнхэндээ их санаа зовлоо, сэтгэл санаа хямарлаа. Гэрийнхний хариу сөрөг гарангуут сэтгэл санаа өөдрөг болсон. Гуравдугаар сарын 7-нд би Эх нялхасын шинэ төвийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлсэн. УДЭТ-аас 54 хүн илэрлээ гээд шуугисан. Тэр хүмүүсийн нэг нь би. Би үнэрлэх мэдрэмжээ хоёр өдөр алдсан

Халдвар авсан, эдгэрсэн хүмүүс яагаад ярихгүй байна вэ гэж иргэд их гайхдаг. Хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд энэ лайвыг хийж байгаа юм шүү. Коронавирус тусчихаж гээд хүмүүс шүүмжилж, дөлөн, нулимс магадгүй гээд халдвар авсан иргэд ил гардаггүй юм байна шүү” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-03-29 13:22

Тусаагүй байхдаа их солиорсон доо. Олны танил, олон дагагчтай хүн байж. Өвчин хэнийг ч тойрохгүй, дайрч гараад эдгээд ирсэнд нь баяр хүргэе. Тэр олон эмч �##�бан хаагчдыг юу гэж хэлж байснаа нэг санаад, уучл�##�т хүсч т�##�архлаа илэрхийлээрэй

Зочин
Зочин
2021-03-29 13:45

тэнэг амьтан, тоглолт хийсэн нь ерөөсөө буруу. ийм юм сэтгэхгүй энэг л байна

Холбоотой мэдээ

Back to top button