НИЙГЭМ

Хөвсгөл Их Тайга ХХК: Хуурамч бичиг хийж, бүтээгдэхүүний нэр хүндэд халдаж байна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хөвсгөл Их Тайга ХХК-ын гэх цайн дээрх бичиг олны анхааралд өртөж, олны шүүмжлэлийг дагууллаа. Тухайн бүтээгдэхүүн дээр "Охид ариун бол төр ариун” хэмээн бичсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн юм. Бид тухайн асуудлаар Хөвсгөл Их Тайга ХХК-тай холбогдож тодруулга авлаа. Тус компанийн маркетинг, борлуулалтын алба хариуцсан мэргэжилтний хэлснээр:

"Цахим сүлжээгээр яваад буй зураг манай бүтээгдэхүүний 5 жилийн өмнө гаргаж байсан загвар байна. Тухайн бүтээгдэхүүний сав баглаа шинэчлэгдэж, хуучныг худалдаанд гаргахгүй байгаа. Дээрх бичгийн хувьд хуурамчаар өөрчснөө манай бүтээгдэхүүний нэр хүндэд халдаж байна. Манайх бүтээгдэхүүндээ хүмүүсийн шүүмжлээд буй бичгийг бичээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээх тайлбарыг хэллээ.

Хөвсгөл Их Тайга ХХК нь дараах сав, баглаа бүхий бүтээгдэхүүнийг худалдаалдаг байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button