ЭДИЙН ЗАСАГ

“Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргал томилогджээ

Өнөөдөр "Рио Тинто” групп байгуулагдсаны 148 жилийн ой тохиож буй. Харин энэ өдөр тус групп Монгол Улс дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилсноо зарлажээ.

Х.Амаржаргал шинэ албан тушаалдаа дөрөвдүгээр сарын 1-нээс ажиллаж эхлэх юм байна. Тэрбээр Их Британийн Дандигийн их сургуульд Хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

Х.Амаржаргалын товч намтар:

  • Улаанбаатар Мэргэшсэн хуульч Х.Амаржаргал нь 2008 оноос хойш "Рио Тинто”-гийн Ази тивийг хариуцсан хайгуулын баг, Оюу толгой, Нүүрс болон очир эрдэнийн салбар нэгжүүдэд удирдах албан тушаал эрхэлж байсан.
  • 2010 онд Оюу толгойн Стратеги Хөгжлийн Ерөнхий Зөвлөхөөр томилогдохоосоо өмнө Лондонд "Рио Тинто”-ийн Хайгуулын группд Ази бүсийн Бизнес хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байсан.
  • 2014 оноос "Рио Тинто”-гийн Зэс, Очир эрдэнийн группийн Ажлын албаны даргаар томилогдсон.
  • Үүний дараа 2019 оны дөрөвдүгээр сард "Рио Тинто” Монгол ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад ийнхүү шинэ албан тушаалд томилогдож байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-29 21:59

Ex ornoo xudaldsan xogiin urvagch avgai !

Уншигч
Уншигч
2021-03-29 23:44

Нүд, нүүр царай 2 нь өөр өөр дүр төрх харуулж байна шоооо, нүд ч худлаа хэлдэггүй л гэдэг, ямар ч байсан сайн биш т�##�

Ene delhiigeer duuren 1 hubiin zeel baihad mo gold 6.5 hubi boldog baina aa
Ene delhiigeer duuren 1 hubiin zeel baihad mo gold 6.5 hubi boldog baina aa
2021-03-30 05:17

Mongoliig mongoloor ni bariulah ertniii manj argaa gej

Холбоотой мэдээ

Back to top button